- Б.Пүрэвдагва заявил, что госслужащие работают с большой нагрузкой при низкой зарплате
- Обсуждается уточнение бюджета Улан-Батора на 2026 год
- В 2023 году бюджет города составлял 1,7 трлн тугриков, инвестиционные расходы 43 млрд тугриков
- Депутат Л.Хосбаяр призвал не отступать и решить вопрос зарплат госслужащих
- Планируется оптимизация структуры и штата для повышения зарплат
Уг хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр төрийн албан хаагчдын цалингийн асуудал яригдлаа.
НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр: Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын засаг даргаар томилогдоод удаагүй байна. Улсын төсөв дээр 2.4 их наяд төгрөгийн нийслэлийн асуудал өр дарамт болж ирэх нь гэж Сангийн сайд хэлсэн. Засаг даргын хувьд Сангийн сайдтайгаа мэдээллээ солилцоод эрх зүйн байдлаа дордуулахгүйгээр ажиллаасай гэж хүсье. Битгий ухраарай. Улсын төсөвт авч очоод зарах шиг амархан зүйл байхгүй. Нийгэмд манай Улаанбаатар хотоос үүссэн өр авлагатай холбоотой буруу мэдээлэл олон нийтийн дунд байна.
Байгууллагуудын урсгал зардал дээр нийслэлийн засаг дарга эргэж хараарай. 2023 онд ирэхэд Улаанбаатар хот 1.7 их наяд төгрөгийн төсөвтэй, 43 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардалтайгаар хүлээж авсан. Улаанбаатар хотод хамгийн тулгамдаж буй асуудал бол ард талыг авч явдаг алба хаагчдын цалин нийгмийн баталгаа шүү. 100 мянган хүнтэй аймгийн тамгын газарт ажилладаг алба хаагчдын цалинг аваад ажиллаж байгаа. Энэ дээр ямар шинэ зүйл гаргаж ирэх вэ. Дараагийн төсвийн тодотгол ярихдаа хамгийн нэгдүгээрт ардаа байгаа алба хаагчдын цалингийн асуудлыг оруулж ирээч гэж хүсмээр байна.
Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагва: 2022 онд батлагдсан Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль маш сайн хууль болсон. Хүн ам өсөхийн хэрээр Улаанбаатар хотын асуудлууд өргөжиж байгаа. Түгжрэл, дэд бүтцийн асуудлыг дан ганц төсвийн хөрөнгөөр шийдэх боломжгүй. Энэ байр суурь дээрээс ухрахгүйгээр улам цаашаа тэлэхээр ажиллана.
Төрийн албан хаагчид бага цалингаар асар ачаалалтай ажилладаг. Нийслэл хотын ачаалал өндөр байдаг, стресс дарамттай. Нөгөө талаас төрийн ажил сайн явж байх ёстой. Аль аль талаас нь харж зохион байгуулалт хийж байна. Бүтцийг оновчтой болгох төлөвлөлт хийгдэнэ.
Бүтэц, орон тоог тодотгож оновчтой болгоно. Эргээд танах боломжтой орон тоо, бүтцийг танаад төрийн албан хаагчдынхаа цалин болон нийгмийн асуудал дээр бодсон зүйл бий. Цалин заавал нэмэгдэх шаардлагатай.
ВИДЕО:
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий