Шагнал гардуулах үйл ажиллагааг энэ долоо хоногийн Даваа, Мягмар гарагт нээлттэй байдлаар зохион байгуулагдсан. Харин Лхагва гарагт олон нийтэд шууд дамжуулахгүйгээр Төрийн ордонд хаалттай байдлаар нэр бүхий УИХ-ын гишүүд болон Ерөнхий сайдаар ажиллаж байсан улс төрчид гавьяат цол олгосон байна.

Гавьяат хуульч цолоор: 

  • УИХ-ын дарга С.Бямбацогт, 
  • УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, 
  • УИХ-ын гишүүн Д.Ганбат нарыг шагнажээ. 

Гавьяат эдийн засагч цолоор: 

  • УИХ-ын гишүүн, шадар сайд Т.Доржханд, 
  • УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Жавхлан, 
  • Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн асан Сү.Батболд, 
  • УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан Г.Занданшатар нарыг шагнажээ. 

Мөн УИХ-ын гишүүн Х.Болормааг Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнасан бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн байна.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон Т.Мөнхсайханд Хүний гавьяат эмч, Д.Бум-Очирт Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг тус тус хүртээжээ. 

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын дурдаж буйгаар УИХ-ын гишүүдэд төрийн дээд одон, медаль гардуулжээ. Тодруулбал:

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Сангийн сайд З.Мэндсайхан, 
  • УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, 
  • УИХ-ын гишүүн Х.Жангабыл, 
  • УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, 
  • УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, 
  • УИХ-ын гишүүн Г.Ганбаатар, 
  • УИХ-ын гишүүн Р.Сэддорж, 
  • УИХ-ын гишүүн Ө.Шижир нарыг шагнасан аж.

Харин УИХ-ын гишүүн О.Саранчулууныг Алтангадас одонгоор, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Сүхбаатарын одонгоор тус тус өгчээ.