Тухайлбал төгрөгийн ам.доллартой харьцах ханш тавдугаар сард 3,576.05 байсан нь өмнөх жилээс 3.29 төгрөгөөр суларсныг илтгэв.

Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 4,175.5 байсан нь өмнөх жилээс 144.3 төгрөгөөр суларсан дүн юм. Гэхдээ өмнөх сараас төгрөгийн евротой харьцах дүн 1.35 төгрөгөөр чангарчээ.

Харин төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 525.9 төгрөг болж, өмнөх жилээс 30.8 төгрөгөөр, өмнөх сараас 3.4 төгрөгөөр суларсан байна.