- Ежедневно около 5000 граждан и 2500 автомобилей собираются вдоль рек.
- Патрулирование на лодках будет проводиться с 15 июня по 15 сентября.
- Патрулирование снижает количество несчастных случаев на воде на 35-40%.
- В радиусе 50 км вдоль реки Туул определено 28 опасных участков.
- В этом году патрулирование будет усилено из-за прогнозируемой теплой погоды.
Нийслэлийн онцгой байдлын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр нийслэл хотод агаарын температур дулаан байхад гол орчмоор осол их гардаг гэдгийг сануулав. Тэрбээр "Цаг агаарын урьдчилсан дүгнэлтээр нийслэл хотод ирэх сард агаарын температур олон жилийн дунджаас их байх төлөвтэй байна.
Цаг агаар дулаарахад гол усны ослын аюул иргэдийн дунд нэмэгддэг.
Голын эрэг дагуу иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэхэд дагаад ослын дуудлага нэмэгдэх хандлага бий. Өдөрт дунджаар 5,000 орчим иргэн, 2,500 орчим автомашин цугладаг гэсэн тооцоо бий.
Бид 2012 оноос хойш завьт эргүүлийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ жилийн хувьд зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг дуустал эргүүл гаргана.
Өнөө жилийн хувьд их өргөн бүрэлдэхүүнээр гол усны эрэг дагуу завьтай болон явган эргүүлийн баг гаргахаар төлөвлөж байна.
Одоогийн байдлаар дүүргүүдтэй хамтраад үерийн далангийн бүрэн бүтэн байдлыг шалгаж буй. Мөн хороодын Засаг дарга нартай хамтран голын ай сав болон эрсдэлтэй бүсэд байгаа аж ахуйн нэгж, зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй буусан айл өрхийн судалгааг тодотгож, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлж байна.
Завьт эргүүлийн үйл ажиллагааг зохион байгуулснаар гол усны ослыг 35-40 хувиар бууруулдаг. Мөн учрах хохирлыг 15 орчим хувиар бууруулдаг.
Улаанбаатар хотыг дайран өнгөрч байгаа Туул гол орчмын 50 км радиуст завьт эргүүл хийнэ. Энэ бүс нутагт 28 хар цэг байдаг. Эдгээр хар цэгүүдэд камерын хяналт байршуулсан боловч хүрэлцээ муу байгаа. Тиймээс өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хяналт тавина" гэлээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий