Хараа /Дархан хот/, Халх /Ялалт баг/, Хархираа /Тариалан сум/ зэрэг голууд үерийн түвшнийг 5-10 см, Туул / Лүн сум / гол үерийн аюултай түвшнийг 5 см давсан байдалтай элбэг устай хэвээр байгаа юм байна.
Маргааш буюу 22-нд Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 10 см нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхаарууллаа.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий