- Реки Туул, Сөгнөгөр, Сэлбэ превысили уровень паводка на 2-47 см.
- Паводки зафиксированы в нескольких реках Монголии: Уур, Сэлбэ, Халх, Хараа, Ховд, Туул, Сөгнөгөр.
- Метеорологическая служба предупреждает граждан не селиться вдоль берегов и не входить в воду.
- В 8:00 утра в ряде районов Баян-Өлгий, Увс, Завхан, Төв, Дорнод и Багануур идет дождь.
- В Хөвсгөл аймаке туман в сомонах Түнэл, Цагаан-Үүр, Эрдэнэбулган.
Үерийн түвшинд хүрч, үерлэж байгаа голуудын мэдээллийг хүргэж байна.
Өнөөдрийн байдлаар Үүр гол Цагаан-Үүр сумын нутгаар, Сэлбэ гол Санзай амралт орчмоор, Халх гол Сүмбэр, Ялалт баг орчмоор, Хараа гол Дархан хот орчмоор, Ховд гол Мянгад сум орчмоор, Туул гол Лүн сум орчмоор, Сөгнөгөр гол Сөгнөгөр амралт орчмоор үерийн түвшнийг 2-47сантиметрээр даван үерлэжээ.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар Баян-Өлгий аймгийн Баяннуур, Ногооннуур, Улаанхус, Өлгий, Увсын Баруунтуруун, Малчин, Түргэн, Хяргас, Өлгий, Өмнөговь, Завханы Түдэвтэй, Төв аймгийн Мөнгөнморьт, Дорнодын Халхгол баг, Халхгол сум, Нийслэлийн Багануур дүүрэгт бороотой байгаа бол Хөвсгөл аймгийн Түнэл, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдын нутгаар манан буужээ.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий