Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны гурвын даваа өнөөдөр өндөрлөлөө. 

Одоогийн байдлаар дархан аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Э.Батмагнай, гарди Ө.Бат-орших, заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй улсын цолтой 56 бөх дөрвийн оноолтод үлдлээ.

Энэ даваанд нийт 64 хос, 128 бөх хүчээ үзэх юм. Маргааш буюу долдугаар сарын 12-ны Ням гарагт 09:00 цагаас бөхийн барилдааны дөрвийн даваа эхэлнэ.

Улсын цолгүй найман хос 16 бөх хоорондоо оноолтоор нугарав.

Тухайлбал

  • аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан Б.Отгонбаатартай,
  • хурц арслан Э.Мөнхбаатар аймгийн арслан Д.Буянттай,
  • хурц арслан Б.Номиндалай хурц арслан Э.Дашдэмбэрэлтэй, 
  • хурц арслан Г.Төрмөнх, хурц арслан М.Төрбаттай,
  • хурц арслан Б.Бадрал, хурц арслан У.Батцоожтой,
  • хурц арслан С.Очирбат, хурц арслан Ц.Мөнхбаяртай,
  • хурц арслан Н.Амгаланбаатар, хурц арслан А.Эрдэнэбаяртай,
  • хурц арслан Х.Энхчулуун, хурц арслан Б.Өсөхбаяртай оноолт таарах аж.

ФОТО