Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 17:30 цагт өндөрлөлөө. 

Нэгийн даваанд улсын цолтой зургаа, хоёрын даваанд улсын цолтой 18 бөх өвдөг шороодсон юм. Ингэснээр гурвын даваанд улсын цолтой 110 бөх барилдахаар болов. 

Мөн хоёрын давааны төгсгөлөөр цол горилж яваа идэр аймгийн арслангууд хоорондоо оноолт таарсан. Тухайлбал аймгийн арслан С.Доржпалам, Б.Шаравдорж, Х.Чойжилсүрэн, М.Цэрэн тэргүүтэй 38 хос арслангууд хоорондоо барилдлаа. 

Гурвын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Б.Шаравдоржийг амласан бол дархан аварга Н.Батсуурь улсын начин Б.Сэр-Одыг амлаж авлаа.

Улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн начин О.Очбатыг, улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн арслан Х.Наранбаярыг, улсын аварга О.Хангай аймгийн начин С.Очирпүрэвийг тус тус амлав.

ФОТО