Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын ес дэх аварга Гунаажавын Эрхэмбаярт Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээв. Г.Эрхэмбаяр нь 2003 онд тав давж улсын начин, 2011 онд ес давж үзүүрлэн улсын арслан, 2013 онд ес давж түрүүлээд улсын аварга цолтон болж байсан юм.

Тэрбээр төрийн наадамд нэг түрүүлж, нэг үзүүрлэснээс гадна долоон удаа шөвгөрсөн амжилттай.

Түүнчлэн холимог тулаанч Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо. Боксын үндэсний шигшээ багт данстай явсан энэ эрхэм кикбоксын спортын мастер, каратэгийн хар бүстэй нэгэн юм. Холимог тулаанаар 19 ялж, 11 хожигдсон үзүүлэлттэй. Тэрбээр Өмнөд Солонгост үйл ажиллагаагаа явуулдаг "Road FC" холбоонд бүртгэлтэй тулаанч.

Мөн улсын харцага Төрөөгийн Баасанхүүд Алтан гадас одон хүртээв.

ФОТО