Улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Пүрэвсайхан нар дөрвийн даваанд өвдөг шороодлоо
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан дөрвийн даваагаар үргэлжилж байна. Одоогийн байдлаар дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж