- Автомобильная дорога в Центральный аймак не имеет инженерных противопаводковых дамб.
- Во время дождя 28 июня дорога была затоплена из-за засорения водопропускных труб.
- Граждане и организации перекрыли водопропускные трубы, занимая земли.
- В Улан-Баторе участились нарушения, связанные с перекрытием естественных русел и дренажных систем.
- Власти устанавливают новые ливневые коллекторы в 12 местах, но нарушения мешают их работе.
Энэ тухай Геодези Усны Барилга Байгууламжийн Газрын дарга Б.Бямбасайхан "Төв аймгийн авто зам нь инженерийн хийцлэлтэй үерийн далангүй. Авто замыг барихдаа байгалийн жалганы голдиролд тааруулж ус гаргуурууд суурилуулсан байсан. Борооны үеэр их хэмжээний шороо, ус холилдон гаргууруудыг бөглөж, авто зам дээгүүр хальж урссан.
Үүнээс гадна авто замын орчимд иргэн, ААН-үүд газар эзэмшиж ус гаргууруудыг тагласан зөрчил гарч байна. Ус гаргууруудын лагийг цэвэрлэж, газар эзэмшигчидтэй зөвшилцөн байгалийн голдирлыг сэргээхээр хэмжээг гаргаж байгаа юм.
Улаанбаатар хотод үерийн далан, байгалийн голдиролтой жалгыг дарах, авто замын ус зайлуулах шугам сүлжээг таслах зөрчил их гарч байна. НЗДТГ-тай хамтарч энэ жил 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарч байгаа ч дээрх зөрчлөөс шалтгаалж ус тогтдоггүй байсан газар дээр ус тогтож байна. Зөрчлийн дагуу засварлаж, цэвэрлээд гарсан зардлаа тухайн байгууллагаас нэхэмжлээд шүүхийн шатанд ажиллаж байна.
Иргэд, ААН-үүд газар шорооны ажил хийх болон газар эзэмшихдээ мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж, ус зайлуулах шугамын нэвтрүүлэх чадварыг алдагдуулахгүй байхыг уриалъя" гэж мэдээллээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий