Нийт 113 Сонгомол дунд насны морьд бүртгүүлснээс 102 морь гараанд гарч уралдсан байна.

Сонгомол дунд насны морьдын уралдаанд

Хэнтий аймгийн Дадал сумын уяач Бат-Өлзийн Оргилын хар бор морь түрүү магнайд хурдалж наадамчин олныг баясгалаа.

Аман хүзүүнд Дундговь аймгийн Дэрэн сумын аймгийн алдарт уяач Сосорбурамын Одгэрэлийн хээр морь хурдаллаа.

Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уяач Занабазарын Ханбилэгийн хээр морь, 

Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Гантөмөрийн Жавхлантөгсийн хүрэн морь,

Айргийн тавд Төв аймгийн Баянцогт сумын уяач Эрдэнэцогтын Түмэн-Өлзийн зээрд морь тус тус барианд орж ирлээ.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав