ХХБ БНФУ-ын банк, санхүүгийн байгууллагуудтай олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал, өнгөрсөн сард Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэн сайжруулах төслийн хүрээнд ХХБ нь Франц Улсын төрийн хөрөнгө оруулалтын банк Bpifrance-тай хамтран, экспортын зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зураад байна. Түүнчлэн Natixis банк гэх мэт БНФУ-ын тэргүүлэх түвшний банкнуудтай корреспондент харилцаа тогтоож, евро болон ам.долларын төлбөр тооцоог тасралтгүй гүйцэтгэсээр иржээ.

Цаашид ч ХХБ болон Францын санхүүгийн байгууллагууд нь тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, инновац, тогтвортой хөгжлийн салбарт хамтран ажилласаар байх болно. Эдгээр чиглэл дэх хөгжил, хамтын ажиллагаанд бид шаардлагатай санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ бодитой хувь нэмэр оруулсаар байх болно.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК