- Проект трамвая в Улан-Баторе приостановлен на неопределенный срок.
- Тендер на вторую линию был объявлен 13 марта 2026 года, но продлен до 13 мая.
- Из-за жалобы в антимонопольный орган тендер приостановлен.
- Бюджет на 2026 год предусматривал 310 млрд тугриков на трамвай, но средства перераспределены.
- Мэр города заявил, что решение о приостановке принято не им, а из-за невыполнения сроков по закону об экономии.
Трамвайн нэгдүгээр шугамыг Сүхбаатарын талбайгаас Зунжин хүртэл явах чиглэлд тавихаар ТЭЗҮ-ийг боловсруулж, сонгон шалгаруулалтыг зарлахад Оросын компани барих саналаа илэрхийлээд байв. Трамвайн нэгдүгээр шугамыг барих төсөвт өртөг 1.2 их наяд, хоёрдугаар шугамыг барих төсөвт өртөг 1.5 их наяд буюу нийт өртөг 2.7 их наяд төгрөг.
Харин хоёрдугаар шугам болох Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлийн тендерийг “Зураг төсөл боловсруулах, худалдан авалт хийх, барилга угсралт гүйцэтгэх” (EPC) нөхцөлөөр 2026 оны гуравдугаар сарын 13-ны өдөр зарласан.
Тендерийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр нээх байсан боловч оролцогч талуудаас ирүүлсэн хугацааг хойшлуулах саналыг үндэслэж Тендерийн үнэлгээний хороо хуралдаж тавдугаар сарын 13-ны өдөр хүртэл сунгасан байсан.
Тэгвэл уг тендерийн ажил зогссон талаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын ээлжит бус 13 дугаар өнөөдрийн хуралдааны үеэр яригдлаа.
НИТХ-ын төлөөлөгч Э.Одонтуяа: Трамвайн төсөл хойшлогдсон юм уу, татан буугдсан юм уу. 2026 оны төсөв дээр трамвайд зориулж 310 тэрбум төгрөг байгаа боловч түүнээс өмнөх үйл явц, инженер техникийн ажилчид, зураг төслийн зардлыг салхинд хийсгэх гээд байна.
2024 онд мөрийн хөтөлбөр гаргахдаа энэ төслийг хийнэ гэж байсан. Энэ мөчөөс санхүүгийн тоолуур ажиллаад эхэлсэн. Би ч ялгаагүй татвар төлөгч, төлсөн бүх мөнгийг маань салхинд хийсгэх болчхоод байна.
Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагва: Трамвайн шийдвэр миний шийдвэрээр хойшлогдоогүй. Хууль зүйн хүрээнд тавдугаар сарын 31-нд багтаж сонгон шалгаруулах үйл ажиллагаа явагдаж чадаагүйн улмаас Төрийн хэмнэлтийн тухай хуулиар төсөв нь татагдаж, өөр зүйл рүү хуваарилагдсан.
Тавдугаар сарын 13-ны өдөр сонгон шалгаруулалт болох байсан боловч Монополийн эсрэг газарт тендер сонирхогч байгууллагаас гомдол гаргасан. Үүнтэй холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар түр саатсан.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий