Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон 21 гишүүний 85.7 хувийн саналаар Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ. 

Ж.Сүхбаатарын танилцуулга: 

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Ж.Сүхбаатар нь 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн, ам бүл хоёр.

Боловсрол:

  • 1993 онд Дархан хотын гуравдугаар дунд сургууль,
  • 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр,
  • 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн.
  • АНУ, Швед, Казахстан зэрэг улсад мэргэжлийн сургалтад хамрагдсан. 

Ажилласан байдал: 

  • 1997-2005 онд Улаанбаатар эрдэм дээд сургуульд Захиргааны эрх зүйн багш,
  • 1997-1999 онд УИХ-ын гишүүний орон тооны ажилтан, 
  • 1999-2001 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албан хуулийн бодлогын зөвлөх, 
  • 2001-2006 онд СЕХ-ны гишүүн, нарийн бичгийн дарга,
  • 2006-2008 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, 
  • 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 
  • 2012-2013 онд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга,
  • 2016 онд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2019-2020 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх, 
  • 2020-2024 онд УИХ-ын гишүүн,
  • 2020-2022 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга,
  • 2022-2023 онд Засгийн газрын гишүүн, сайд
  • 2025-2026 онд УИХ-ын даргын хууль зүйн бодлогын зөвлөх, 
  • 2026 оны дөрөвдүгээр сараас Ерөнхий сайдын хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна. 

Г.Эрдэнэбатын танилцуулга: 

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Г.Эрдэнэбат нь 1972 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 

Боловсрол: 

  • 1990 онд Ерөнхий боловсролын 31 дүгээр сургууль,
  • 1994 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 
  • 1997 онд Батлан хамгаалахын их сургуулийн хууль зүйн магистрын зэрэгтэй төгссөн. 

Ажилласан байдал:

  • 1994-1995 онд Хилийн цэргийн ангид офицер, 
  • 1995-1998 онд Батлан хамгаалахын их сургуульд багш, 
  • 1998-2000 онд Хил хамгаалах ерөнхий газарт хуулийн зөвлөх, 
  • 2000-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, 
  • 2005-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны дарга, 
  • 2009-2010 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт хуулийн асуудал хариуцсан туслах, 
  • 2010-2013 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга, 
  • 2013-2019 онд Улсын ерөнхий прокурорын орлогч, 
  • 2019-2022 онд Монголын Криминологичдын холбооны ерөнхийлөгч, 
  • 2021-2023 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны ахлах референт, 
  • 2024-2025 онд УИХ-ын тамгын газарт ажилтан, 
  • 2026 оны гуравдугаар сараас УИХ-ын тамгын газрын дэд даргаар ажиллаж байна.