Өдөр бүр шинэ аварга тодордог уг тэмцээнд өчигдөр Г.Болор-Эрдэнэ, Н.Зоригт, Э.Энхтэмүүлэн, А.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй эрэгтэй баг аваргаллаа. Манай залуус хэсгийн шатанд Ираныг 20:18, Японыг 21:12-оор буулган авч, шигшээд БНХАУ-ын багийг 21:19-өөр илүүрхсэн байна.

Харин Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Нандинхүсэл тэргүүтэй охидын багт Б.Болор-Эрдэнэ, Э.Энхбуян, А.Хонгорзул нар багтсан. Тэд тэмцээний хоёр дахь өдөр хүрэл медаль хүртсэн бол өчигдөр V байр эзэлжээ.

Тэмцээний эхний хоёр өдөр эрчүүдээс БНСУ-ын баг алт авч, эмэгтэйчүүдээс Японы баг тэргүүлсэн юм. Харин гурав дахь тэмцээний эмэгтэйчүүдэд БНХАУ-ын охид онцгойров.

Өнөөдөр тус тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжлэх юм.