Монголын волейболчид хагас шигшээд Японы залуучуудын багтай тун ойрхон өрсөлдөөд 2:3-аар дийлдсэн бол хүрлийн төлөө БНХАУ-ын багийг 3:1-ээр буулган авснаар Зүүн Азийн АШТ-ээс анх удаа хүрэл медаль хүртсэн юм. Манай волейболчид өмнө нь гурван удаа буюу 1998, 2015, 2017 онд IV байр эзэлсэн билээ.

Харин энэ тэмцээний аваргаар Өмнөд Солонгосын баг тодорлоо. Тэд шигшээд Японы багийг 3:1-ээр буулган авснаар аваргалсан. Гуулин улсын эрэгтэй шигшээ баг нийт дөрөв дэх удаагаа алтан медаль хүртэж буй бол Японы баг анх удаа мөнгөн медальтай нутаг буцлаа. 

Өмнөд Солонгосын баг энэ тэмцээнд хамгийн олон буюу 12 медальтай. Тэд дөрвөн алт, таван мөнгө, гурван хүрэл зүүсэн бол Японы баг 11 медальтайгаар удаалдаг. Өнгөрсөн жил тус тэмцээнд оролцоогүй япончууд зургаан алт, нэг мөнгө, дөрвөн хүрэлтэй бол Тайвань нэг алт, долоон мөнгө, нэг хүрэл, БНХАУ-ын баг хоёр алт, гурван хүрэл, Монгол, Хойд Солонгосын баг тус бүр нэг хүрэлтэй болж байна.