- Премьер-министр Н.Учрал посетил строящийся нефтеперерабатывающий завод в сомоне Алтанширээ аймака Дорноговь.
- Завод должен быть введен в эксплуатацию к 2028 году.
- Проект реализуется в рамках кредитного соглашения на 1,7 млрд долларов США между правительствами Монголии и Индии.
- Завод будет перерабатывать 1,5 млн тонн сырой нефти в год, производя дизельное топливо, бензин АИ-95, авиатопливо и другие продукты.
- После запуска завод покроет около 55% потребностей Монголии в нефтепродуктах.
Ерөнхий сайд Н.Учрал "Төсөл нэлээд их саад бэрхшээл туулсан. Хоёр тал төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх өндөр түвшний хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон нь бүтээн байгуулалтад чухал түлхэц болно гэж үзэж байна.
Дуусдаггүй олон яриа дуусаагүй үлдсэн байсан. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт санхүүжилт, эрх зүйн асуудлаас шалтгаалан хоёр жил орчим гацсан байсан. Манай Засгийн газар байгуулагдаад гацаа арилж, одоо энэ талбай дээр 4500 инженер техникийн ажилтан гурван ээлжээр, 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн угсралт бүрэн эхэлсэн. Алдсан хоёр жилийн хугацаагаа нөхөж, бүтээн байгуулалтаа дуусгая" гэжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан 1.7 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байна.
Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, 824 мян.тн дизель, АИ95 бензин 396 мян.тн, онгоцны түлш 80 мян.тн, зуухны түлш 17 мян.тн, шингэрүүлсэн шатдаг хий 27 мян.тн үйлдвэрлэх юм. Үйлдвэр ашиглалтад орсноор, Монгол Улс газрын тосны хэрэгцээний 55 орчим хувиа дотооддоо хангана.
Үйлдвэрийн гадна талбайн болон дотоод дэд бүтцийн ажил дууссан. 550 ажилтны орон сууцны бүтээн байгуулалтын эхний шат дууссан. 135 айлын орон сууц болон оффис-үйлчилгээний төв ашиглалтад оржээ. Харин 35МВт ДЦС, 5МВт “Ширээт” дэд станцын санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэснээр ажил эхэлсэн. Үйлдвэрийн төсөл бүрэн дууссанаар 850-900 ажлын байр шинээр бий болох юм.
Саад бэрхшээлийг шуурхай шийдвэрлэх хүрээнд Ерөнхий сайд онцгой хяналт тавьж, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд асуудлыг шийдвэрлэхээ хэлэв. Холбогдох албаныханд дараах үүрэг өгөв. Үүнд:
- Үйлдвэрийн санхүүгийн дарамтыг бууруулах, Аж үйлдвэрийн парк болгохыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд З.Мэндсайхан, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай нарт,
- Түүхий тосны хайгуулыг эрчимжүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарт,
- Барилгын материалын хангамжийг шийдвэрлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарт,
- Зураг төслийн магадлалыг шуурхайлахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар нарт,
- Эрчим хүчний найдвартай хангамжийг бүрдүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Найдалаад,
- Нарийн мэргэшсэн инженер, боловсон хүчний бэлтгэл хангахыг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт,
- Хотхон, дэд бүтцийн санхүүжилтийг шийдвэрлэхийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн нарт,
- Төслийн компаниудад олгох зээлийн нөхцөлийг шинэчлэхийг Сангийн сайд З. Мэндсайхан, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалайд,
- Дамжуулах хоолойн санхүүжилттэй холбоотой нүүрсний тээврийг тасалдуулахгүй байхыг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нарт тус, тус үүрэг болгов.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий