Энэ удаад 2026 оны III улирлын бизнес аяллын багт ажлын гүйцэтгэл, манлайллаараа шалгарсан 16 ажилтан БНСУ-ын үзэсгэлэнт Жэжү арлыг зорин өнөөдөр замдаа гарлаа!

Тус аялал нь ажилтнуудын манлайллыг дэмжих, байгууллагын тогтвортой өсөлтийг хангах, бизнесийн цар хүрээг тэлэх зэрэг олон талын ач холбогдол бүхий бодит хөрөнгө оруулалт юм.

Үндэсний брэнд бүтээгч Грийн группийн зүгээс 2026 оны дараагийн БИЗНЕС АЯЛАЛАА хэдийн төлөвлөсөн бөгөөд бидний дараагийн зогсоол:

  • Дэлхийн эдийн засаг; бизнесийн төвлөрөл болох АНУ
  • Мэдээллийн технологи; инновацын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй ЭНЭТХЭГ
  • Аялал жуулчлал; аж үйлдвэрлэлийн бүтээмжээрээ бүс нутагтаа тэргүүлж буй ТАЙЛАНД улс байх болно. 

ДЭЛХИЙД ХАМТДАА ТӨЛӨӨЛНӨ