Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ
Голомт банк “AI Academy Asia” байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллалаа. 2025 оноос эхлэн таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг аяны хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллаж буй ЕБС-ийн багш нарыг чадавхжуулан хиймэл оюуны 2,500 хүний нөөц бэлтгэх юм