Нийслэлийн засаг даргын тамгын газраас ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Нийслэл Улаанбаатар хот өмчөө хамгаална.
С.Зоригийн хөшөө бол Монголын нэн шинэ үеийн түүхийн ой санамж үнэт зүйл. Монголын түүхийг худалдах эрх хэнд ч байхгүй. Монголын ардчиллыг өмчлөх, наймаалцах эрх хэнд ч байхгүй.
1990 оны ардчилсан хувьсгал, цагаан морин жил төрсөн хүний хувьд эрх чөлөөний мэдрэмжтэй шинэ үеийн залуучууд үнэт зүйл үзэл санаагаа хамгаалахад хатуу зогсоно гэдгээ хэлье.
Тиймээс би өнөөдрийн дотор хулгайн сэдэлтэйгээр зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг буцааж нийтийн эзэмшлийн талбайд цагдаагийн хамгаалалтад мэргэжлийн багтай байрлуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгож байна.
Хоёрт соёлын өвийг нүүлгэн шилжүүлэх тээвэрлэх журмыг зөрчсөн этгээдүүдийг олж тогтоож, хариуцлага тооцож олон нийтэд мэдэгдэхийг үүрэг болгож байна.
Намайг хотын даргаар байгаа цаг хугацаанд энэ талбай дээр дахиж барилга байшин баригдахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Энэ газарт есөн давхар барих барилгын зураг гарсныг бүгдийг нь цуцална" гэв.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий