- В Улан-Баторе с сегодняшнего дня вводится ограничение на продажу топлива по четным и нечетным дням в зависимости от номера автомобиля.
- Разовая заправка ограничена суммой в 50 000 тугриков.
- По состоянию на прошлую ночь в Дархане и Улан-Баторе разгружено 49 вагонов с бензином АИ-92.
- Из Китая ожидается поставка 2 000 тонн дизельного топлива и 2 000 тонн авиационного топлива.
- Заказы на поставку топлива из Китая, России и Южной Кореи подтверждены.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Урд шөнийн байдлаар 49 вагон АИ-92 төрлийн бүтээгдэхүүн Дархан өртөө болон Улаанбаатар хотод буусан. Түгээлтийг 24 цагийн туршид хийж хэрэгжүүлээд явж байна. 24 вагон бензин замд ирж байгаа, өнөө орой гаалийн бүрдүүлэлтийг хийгээд буулгана.
Улаанбаатар хотод 139 шатахуун түгээх станцад 1.5 сая тонн бүтээгдэхүүний борлуулалт хийгдсэн. Орон нутагт нийт 70 шатахуун түгээх станцад 169 тонн бүтээгдэхүүн ачигдсан. Орон нутагт хэвийн болох нөхцөл байдал бий.
Тодорхой хэмжээнд нөөц багассантай холбогдолтой доголдол бий болсон. Олон зуун автомашин оочерловол дараагийн машин түгээгүүр дээр очиход яалт ч үгүй 3-4 цагаас илүү хугацаа шаардагдах учраас тэгш сондгойгоор үйлчлэх горимыг 15 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
БНХАУ, ОХУ, БНСУ-аас бүтээгдэхүүн авах захиалга баталгаажсан. Нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилнэ. Энэ хугацаанд доголдсон нөөцөө хэвийн болгож авах шаардлагатай учраас та бүхэн хүлээцтэй хандахыг хүсэж байна.
Онгоцны түлшний хувьд тодорхой хэмжээний доголдол үүсэх нөхцөл байдал бий болсон боловч богино хугацаанд ажиллаж, БНХАУ-аас гурван мянган тонн бүтээгдэхүүн авсан. 1,000 тонн бүтээгдэхүүн нь буучихсан, Улаанбаатар хот руу ирж байгаа. Араас нь 2,000 тонн дизель түлш, 2,000 тонн онгоцны түлш ачигдахад бэлэн болсон.
Тодорхой хэмжээний доголдол үүссэн үед яагаад богино хугацаанд хэвийн болдоггүй шалтгааныг тайлбарлая. Импорт хийж буй аж ахуйн нэгжүүдийн вагон харилцан адилгүй орж ирдэг. Өнөөдөр 50 вагон орж ирлээ гэхэд хоёр аж ахуйн нэгж 25, 25 вагон авчихсан байдаг. Хоёр аж ахуйн нэгж түгээлтээ хийж байх үед асар их дугаарлалт үүсэж, нөөцгүй болдог. Маргааш нь 50 вагон орж ирэхэд дараагийн гурван аж ахуйн нэгж аваад түгээх үед оочер дараалал дахин үүсдэг. Өмнөх хоёр аж ахуйн нэгж бүтээгдэхүүнгүй учраас үйл ажиллагаагаа явуулдаггүй. Яг энэ байдлаар оочер дугаарлалт үүсэж байгаа учраас саарахгүй нэлээд хугацаа шаардагддаг.
Нөөц сайн байгаа үед дөрвөн зэрэгцээ шатахуун түгээх станц байлаа гэхэд жигд өгөөд явчихвал ямар нэгэн дараалал оочер үүсдэггүй. Зарим аж ахуйн нэгж өгдөг, зарим өгдөггүй гэсэн асуудал байхгүй. Бид нөөцөө хэвийн түвшинд авч очвол хэрэгцээ шаардлага багасаад, үүнийг дагаад хангалт хэвийн үргэлжилбэл энгийн горимд шилжинэ" гэв.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий