- В Тиране прошли протесты против курортного проекта с участием зятя Трампа Джареда Кушнера.
- Протестующие опасаются негативного влияния на природу и редких птиц, включая фламинго.
- Премьер-министр Эди Рама назвал протесты 'гибридной войной' и пообещал экономические выгоды.
- Проект стоимостью 4 миллиарда евро реализуется компанией Affinity Partners на острове Сазан и в Звернеце.
- Кушнер ранее столкнулся с протестами в Сербии из-за планов строительства отеля Trump.
Трампын охин Иванкагийн нөхөр Жаред Кушнерын “Affinity Partners” компани Адриатын тэнгисийн эрэгт байгуулагдах аялал жуулчлалын төслийн гол хөрөнгө оруулагч юм.
Жагсагчид Сазан арал болон Влора эргийн хотын ойролцоо оршдог Звернец зэрэг газруудад хэрэгжих уг төсөл тусгай хамгаалалттай энэ бүс нутгийн байгаль орчин, фламинго шувуу зэрэг ховор ан амьтдад сөргөөр нөлөөлөхөөс болгоомжилж байгаа юм байна.
Тиймээс тэд ягаан өнгийн фламинго шувууны дүрсийг тэмцлийн бэлгэдлээ болгожээ.
Кушнерийн бизнесийн түнш Ашер Абехсера уг төсөл нь “хариуцлагатай менежмэнт”-ийн үлгэр жишээг үзүүлж, хүрээлэн буй орчныг сайжруулж, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахыг амлаж байгаа.
Гэвч жагсагчид Affinity Partners компанийн оролцооны талаар мэдээлэл дутмаг байгааг шүүмжилж, ямар тохиролцоотой гэрээ байгуулсныг ил тод болгохыг засгийн газраасаа шаардаж байна.
Кушнерийн компани болон Албанийн засгийн газрын хооронд 2024 оноос хойш яриа хэлэлцээ явагдсан юм.
Засгийн газар төсөл хэрэгжих газрыг хуулийн дагуу, ил тод арга замаар “хувийн өмч болсон” гэж тайлбарлаж байгаа.
Гэвч иргэдийн зарим нь үүнд эргэлзсэн хэвээр байна.
Албани улс 45 жилийн турш коммунист дэглэмд байсны эцэст чөлөөт зах зээлд шилжихдээ өмч хувьчлалыг нэлээд эмх замбараагүй хэрэгжүүлсэн гэж олон хүн үздэг.
Ерөнхий сайд Эди Рама төслийг эсэргүүцэгчдийг
“санаа нь зөв ч байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар буруу мэдээлэлтэй байна”
гэж шүүмжилжээ.
Тэрбээр дөрвөн тэрбум еврогийн өртөгтэй уг төсөл Албани улсад асар их ашиг тус авчрахыг амлаж байна.
Рама бас энэхүү эсэргүүцлийг Газар дундын тэнгисийн энэ хэсгийн орнуудын дунд явагдаж буй аялал жуулчлалын өрсөлдөөний нэг хэсэг, бусад улс орнуудын атаархлаас үүдэлтэй “гибрид дайн” гэж дүгнэжээ.
Жаред Кушнерын компанийн Балканы хойгт хөрөнгө оруулах оролдлогууд төдийлөн ахицгүй байгааг энэ явдал харуулж байна.
Тэрбээр Сербийн нийслэл Белград хотын төвд Трампын нэртэй олон улсын зочид буудал барихаар төлөвлөсөн нь бас иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм
Уг төсөлтэй холбоотой Сербийн засгийн газрын сайд албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр энэ оны эхээр баривчлагдсаны дараа Кушнер төслөө буцаан татаж байв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий