- Трамп на саммите НАТО потребовал передать Гренландию США
- Трамп пригрозил вывести войска из Европы, если Дания не уступит Гренландию
- Трамп раскритиковал европейские страны за недостаточные расходы на оборону
- Трамп связал отставку премьера Великобритании с отказом помочь в войне с Ираном
Уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бусад гишүүн орнуудыг шүүмжилсэн, дарамталсан утгатай мэдэгдлүүдээ давтаж эхэлсэн байна.
Тухайлбал тэр NATO-гийн гишүүн Дани улсын нэг хэсэг болох Гринланд арлыг АНУ-д нэгтгэх хүслээ илэрхийлж, Европын орнуудаас цэргийн хүчээ бүрэн гаргахаар сүрдүүлжээ.
“Дани улс Гринландад туслахын тулд мөнгө гаргахгүй байна. Энэ арал АНУ-ын хувьд маш чухал. Гэтэл одоо Хятад, Оросын хөлгүүдээр хүрээлэгдээд байна. Арлыг Дани бус, АНУ хянах ёстой. Тэд үүнийг зөвшөөрөхгүй бол бид Оросоос өөрийгөө хамгаалахад нь мөнгө зарцуулахгүй. Бид ямар ч мөнгө зарцуулахгүй, бүх цэргээ Европоос татах болно. Учир нь та нар анзаарсан байх. Европ 20 жилийн өмнөхөөсөө тэс өөр газар болсон. Тэд цагаачлал болон эрчим хүчний асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрвээ тэд энэ хоёр дээр анхаарал тавихгүй бол Европ байхгүй болно” гэж Трамп анхааруулсан байна.
Трамп бас Их Британийн ерөнхий сайд Кир Стармер олон нийтийн итгэлийг алдаж, огцрох болсон гол шалтгаан нь Ираны дайнд туслаагүйтэй холбоотой гэж тайлбарлажээ.
“Би NATO-д маш их сэтгэл дундуур байна. Бидний Иранд хийсэн зүйл тэдэнд таалагдаагүй учраас туслаагүй. Гэхдээ бидэнд одоо хэний ч тусламж хэрэггүй. Их Британийн хувьд магадгүй ерөнхий сайдынх нь гаргасан шийдвэр хүмүүст таалагдаагүй учраас огцорсон байх. Тэр дайн дууссаны дараа бидэнд туслах боломжтой гэж хэлсэн. Би ийм тусламж бидэнд хэрэггүйг түүнд хэлсэн” гэж тэр хэлсэн юм.
Трамп мөн NATO-гийн гишүүн орнууд батлан хамгаалах зардлаа хангалттай өсгөхгүй байгааг дахин шүүмжилжээ.
“Яагаад бид зуу зуун тэрбум доллар зарцуулаад байхад тэд туслахгүй байгаа юм бэ? Бид тэдэнд үргэлж тусалсаар ирсэн” гэж Трамп шүүмжилсэн нь Ираны дайнд туслаагүйтэй холбоотой гомдлоо дахин илэрхийлсэн хэрэг байлаа.
АНУ холбоотны үүрэг амлалтаа биелүүлэх эсэх нь тодорхойгүй болсон энэ үед Европын орнууд өөрөө өөрийгөө хамгаалах хүчин чадалтай болохын төлөө нэлээд идэвхтэй ажиллаж байгаа.
Өмнө нь Трампын шаардсанаар тэд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2 хувийг батлан хамгаалах салбарт зарцуулахаар тохиролцож байсан бол сүүлд энэ хэмжээг 3.5 хувьд хүргэсэн юм.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий