Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 

Гэмтэл согог судлалын үндэсний төвд

11:00 цагт Үндэсний их баярын наадмаар олон хоног амрахтай холбогдуулан осол, гэмтлийн талаарх тоон мэдээлэл болон урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг нэгдсэн байдлаар өгнө.

Чингис хааны музейд

11:00 цагт Монгол дархны өдрийг угтан дэлхийд хосгүйд тооцогдох шинэ бүтээлийн нээлт болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Дэлхийн ширээний теннисний чансаа тогтоох тэмцээн Монгол улсад анх удаа зохион байгуулагдах гэж байгаа талаар мэдээлэл өгнө.