Сонирхуулахад 2009 онд ашиглалтад орсон Казахстаны "Астана" цэнгэлдэх хүрээлэнд нэг дор 30,244 хүн хүлээн авах чадалтай. Үүгээрээ Төв Азидаа хамгийн том цэнгэлдэх гэж тооцогддог.
Цэнгэлдэхийг анх 45,000 хүний суудалтай барихаар төлөвлөсөн ч 2025 оны хоёрдугаар сард 51,000 болгохоор төлөвлөснөө танилцуулсан билээ.
Барилгын архитектурын хийц нь нүүдэлчдийн гол сууц болох эсгий гэрээс санаа авсан бөгөөд дээвэр нь Киргизийн төрийн далбаанд дүрслэгдсэн титэм шиг дүрстэй аж.
Шинэ цэнгэлдэх нь 3,600 авто машины зогсоолтой. Хөлбөмбөгийн шигшээ багийн тоглолт болохоос гадна энэ онд болох Нүүдэлчдийн их наадам зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Түүнчлэн 2031 оны хөлбөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулах эрхийн төлөө Төв Азийн орнууд хамтран хүсэлтээ өгсөн. Тодруулбал Киргиз, Тажикистан, Узбекистан улс хамтран зохион байгуулах хүсэлтэй байгаа бөгөөд шигшээ тоглолтыг Киргизийн шинэ цэнгэлдэхэд зохион байгуулахаар ярилцаж байна.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий