- В 2025 году зарплата Илона Маска в Tesla была в 2,5 миллиона раз выше средней зарплаты работника компании.
- Без учета Маска соотношение зарплат CEO и работников в компаниях S&P 500 составило 312:1 в 2025 году, по сравнению с 285:1 в 2024 году.
- С учетом Маска это соотношение выросло до 5,387:1.
- Средняя зарплата CEO (без Маска) в 2025 году составила $22,8 млн, а с учетом Tesla — $340,1 млн.
- Доход президента США Дональда Трампа в 2025 году составил $2,2 млрд, что на 254% больше, чем в 2024 году.
Энэ нь Америкийн компаниудын гүйцэтгэх захирлууд болон жирийн ажилчдын цалин урамшууллын хэмжээний зөрүү улам бүр нэмэгдэж байгааг харуулж байна.
Маскийг оролцуулалгүйгээр тооцоход Америкийн хөрөнгийн биржийн S&P 500 индекст бүртгэлтэй компаниудын захирал, ажилтны цалингийн харьцаа 312:1 байжээ.
Энэ харьцаа 2024 онд 285:1 байсан юм.
Харин Маскийг оролцуулбал 5,387:1 болон эрс нэмэгдэж байна.
“2025 онд Теслагийн дундаж ажилчны цалинг Илон Маск 4.23 секунд тутамд авч байжээ. Энэ нь уг өгүүлбэрийг уншиж дуусахаас ч богинохон хугацаа юм. S&P 500 индекст бүртгэлтэй компаниудын ихэнх гүйцэтгэх захирлууд Америкийн дундаж ажилчны жилийн цалинг нэг өдөрт авч байна” гэж AFL-CIO үйлдвэрчний эвлэлийн тайланд бичжээ.
Гүйцэтгэх захирлуудын дундаж цалин урамшуулал Маскийг оролцуулалгүйгээр 2025 онд $22.8 сая байсан байна. Хэрвээ Теслаг оруулж тооцвол энэ нь $340.1 сая болох юм.
2024 онд энэ хэмжээ $18.9 сая байжээ.
Гэтэл ажилчдын АНУ-ын үндэсний орлогоос хүртэх хувь хэмжээ дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн доод түвшиндээ хүрснийг энэ судалгаа харуулж байна.
Уг тайланд бас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын 2025 оны орлогыг дурджээ.
Трамп өнгөрсөн онд голдуу криптовалютын ханшны өсөлтөөс $2.2 тэрбумыг олсон байна. Энэ нь 2024 оныхоос 254 хувь өссөн үзүүлэлт болжээ.
Трампын 2025 онд олсон орлогыг Америкийн дундаж ажилчин 43,154 жил хөдөлмөрлөж байж олохоор байгааг дээрх тайланд дурдсан байна.
“Энэ бол бидний амьдралдаа хэзээ ч харж байгаагүй улс төрийн луйвар юм. Гүйцэтгэх захирлууд болон Трампын засаг захиргаа ажилчдын зардлаар өөрсдийгөө баяжуулахын тулд эдийн засгийг хэрхэн луйвардаж байгаагийн зөвхөн нэг жишээ юм” гэж AFL-CIO байгууллагын нарийн бичгийн дарга Фред Редмонд хэлжээ.
“Өнгөрсөн онд Бүгд Найрамдахчуудын Конгрессоор хэлэлцүүлсэн Трампын радикал төсвийн хуулийн хүрээнд корпорацуудад болон баячуудад татварын асар их хөнгөлөлт үзүүлэхийн тулд эрүүл мэндийн тусламж, хүүхэд, гэр бүлд зориулсан хүнсний тусламжийн хэмжээ эрс буурсан” гэж тэр нэмж тайлбарласан юм.
Тайланд бас жирийн америкчуудын эдийн засгийн бэрхшээлийн талаар тоо баримтуудыг дурджээ.
Тухайлбал АНУ-ын насанд хүрсэн иргэдийн 33 хувь нь тэтгэвэртээ зориулсан хадгаламжгүй, 37 хувь нь $400-ын яаралтай зардал гаргах чадваргүй, 26 хувь нь төлбөрийн боломжгүйн улмаас эмнэлгийн тусламж авахаа больсон, орон байр түрээслэгчдийн 23 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд төлбөрөө хугацаанаас нь хоцроосон зэргийг энд дурдсан байна.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий