- Зеленский заявил, что Украина полностью зависит от американских систем Patriot для противостояния российским баллистическим ракетам.
- Украина имеет лишь 1% необходимых ракет Patriot, а для защиты на зиму нужно 5%, для полного отражения атак - 10%.
- Россия увеличила количество баллистических ракетных ударов вдвое, Украина испытывает их дефицит в 2.5 раза по сравнению с 2025 годом.
- Из-за конфликта с Ираном в мире возник дефицит ракет, что усугубило положение Украины.
- США изучают возможности сотрудничества с Украиной в области оборонного производства, но конкретных решений пока нет.
CNN сувагт өгсөн ярилцлагадаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский уг системийн пуужинг олж авахын тулд холбоотнуудтайгаа өдөр бүр “сая сая” удаа утсаар ярьж байгаагаа мэдээлсэн байна.
Patriot пуужингийн нөөцгүй болсныг нь далимдуулан Оросын арми сүүлийн үед баллистик пуужингийн довтолгоогоо эрчимжүүлсэн нь ялангуяа нийслэл Киев хотод маш хүнд тусаж байгаа.
Зеленский одоо АНУ-ын зэвсгийн нөөцөд байгаа Patriot пуужингийн 10 хувь Оросын баллистик пуужингийн бүх цохилтоос хамгаалахад хангалттай бол 5 хувь нь ирэх өвлийг аюулгүй давахад тус болохыг хэлжээ.
“Энэ онд бидэнд 2025 онтой харьцуулахад 2.5 дахин бага пуужин байна. Харин Оросын тал одоо өмнөхөөсөө хоёр дахин олон баллистик пуужин сар бүр харваж байна. Шөнө бүр халдлага болж, сард дөрвөөс таван удаа томоохон халдлага болж байгаа. Манай ард түмэн үнэхээр баатарлаг, тэсвэртэй. Гэвч тэд туйлдаж байна” гэж Зеленский ярьсан юм.
Тэрбээр цааш нь хэлэхдээ
“хэрвээ АНУ нөөцийнхөө 5 хувийг бидэнд худалдвал бид ирэх өвлийг аюулгүй давж чадна. Хэрвээ 10 хувийг өгвөл бид Оросын бүх баллистик пуужинг устгаж чадна. Одоогоор бидэнд нэг хувь л байна”
гэжээ.
Ираны дайнтай холбоотойгоор дэлхий даяар пуужингийн хомсдол нүүрлээд байгаа. АНУ болон Персийн булангийн орнууд Ираны хямд өртөгтэй дроныг устгахын тулд их хэмжээний пуужин хэрэглэсэн нь үүний гол шалтгаан.
Уг хомсдолын хамгийн том хохирогч Украин болоод байна.
НҮБ-ын тооцоолсноор өнгөрсөн долдугаар сар нь 2022 оны дөрөвдүгээр сараас хойш Украины энгийн иргэд хамгийн олноор амь үрэгдсэн сар болсон.
Зеленскийн ярилцлагатай холбогдуулан Цагаан ордны албаны эх сурвалж АНУ-ын засаг захиргаа
“Украины батлан хамгаалах үйлдвэрлэлийн салбартай хамтран ажиллах хэд хэдэн арга замыг судалж байна”
гэж мэдэгджээ.
“Одоогоор энэ ажил судалгааны шатандаа яваа бөгөөд үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны ямар нэг шийдэлд хараахан хүрээгүй байна” гэж дээрх албан тушаалтан хэлсэн юм.
Зеленский
“Миний өдрүүд ийм байдалтай өнгөрч байна: Нэг хувийг хэрхэн таван хувьд хүргэх талаар зарим сард би сая удаа утсаар ярьдаг. Би пуужинг ямар нэг зүйлээр солилцох арга зам хайдаг. Заримдаа бүр энд хэлэх боломжгүй зүйлийг ч хийдэг. Энэ нь хууль бус зүйл гэсэн үг биш. Гэхдээ л хэлэх боломжгүй”
гэж ярьжээ.
Өнгөрсөн сарын эхээр Анкара хотод болсон НАТО-гийн чуулганы үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп пуужин үйлдвэрлэх зөвшөөрлийг Украинд өгөхөө амлаж байсан.
Гэвч хэдхэн хоногийн дараа тэр энэ амлалтаасаа буцсан юм.
Үүнийг ажиглагчид АНУ-ын өөрийнх нь зэвсгийн нөөц дундарсантай холбоотой байж магадгүй гэж тайлбарлаж байв.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий