- Лидеры НАТО договорились не упоминать чемпионат мира по футболу, чтобы не злить Трампа.
- Сборная США проиграла Бельгии 4:1 и выбыла из ЧМ.
- Трамп пытался повлиять на ФИФА, чтобы включить игрока Балогуна.
- Премьер-министр Бельгии Барт Де Вевер первым сообщил о договоренности.
- Де Вевер использовал футбольную метафору, говоря о помощи Украине: 'Это красная карточка Путину'.
Албаны эх сурвалжуудын мэдээлснээр Европын орнуудын удирдагчид энэ долоо хоногт Туркийн нийслэл Анкара хотод зохион байгуулагдсан NATO-гийн дээд хэмжээний чуулганд ирэхээсээ өмнө энэ талаар тохиролцсон гэнэ.
Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын шигшээ баг Бельгийн багт 4:1 харьцаатай хожигдож, ДАШТ-ээс хасагдсан юм. Трамп энэ тоглолтод маш их ач холбогдол өгч, өмнөх тоглолтод улаан хуудас аваад байсан өөрийн багийн довтлогч Фоларин Балогунийг оролцуулахын тулд FIFA-гийн удирдлагуудтай ярилцсан нь тодорхой болсон.
Европын удирдагчдын тохиролцооны талаар Бельгийн ерөнхий сайд Барт Де Вевер анх цухуйлгасан юм.
Трамптай уулзахаасаа өмнө тэр сэтгүүлчдэд ярихдаа АНУ-ын ерөнхийлөгч
“өөрийн дургүй зүйлд бага зэрэг таагүй хариу үйлдэл үзүүлдэгээрээ алдартай хүн тул хөлбөмбөгийн ялагдал түүнд хүнд цохилт болсныг мэдэж”
байгаагаа хэлжээ.
Анкарад болсон эхний арга хэмжээнүүдийн үеэр Бельгийн багийн АНУ-ыг хожсон хожил ярианы нэг сэдэв болж байсныг Де Вевер бас мэдээлсэн юм.
“Бүгд нэг зүйлийн талаар ярьж байна. Улаан чөтгөрүүдийн хүртэх ёстой ялалтад баяр хүргэж байна. Мэдээж бид бас ялагдсан талыг ярих ёстой. Энэ нь NATO-гийн хамгийн том түнш” гэж тэр ярихдаа үндэсний шигшээ багаа хочоор нь нэрлэсэн байна.
Де Вевер сүүлд NATO энэ жил болон ирэх жил Украинд 70 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр болсныг мэдээлэхдээ хөлбөмбөгийн сэдвийг ашиглахгүй байж чадаагүй юм.
“Энэ бол Путиний хувьд маш хүчтэй улаан хуудас юм. Улаан хуудсыг буцааж болдоггүйг та бүхэн мэдэж байгаа” гэж тэр энэ үеэр хэлжээ.
Трамп одоогоор АНУ-ын багийн ялагдлын талаар ам нээгээгүй байгаа. Бельгийн шигшээ багийн тамирчид тоглолтынхоо дараа Трампын алдартай бүжгээр баяраа тэмдэглэж байгааг сошиал орчинд тарсан бичлэг харуулсан.
NATO-гийн бусад удирдагчдын уулзалтад ч ДАШТ-ий сэдэв хөндөгдөж байсан юм.
Тухайлбал энэ Бямба гарагт шигшээ баг нь Норвегийн багтай шөвгийн наймын шатанд тоглохоор шалгараад байгаа Их Британийн ерөнхий сайд Кир Стармер
“Хөдөлмөрийн нам засаг барьж байх үед л зөвхөн Английн шигшээ түрүүлэх боломжтой байдаг юм”
гэж Норвегийн ерөнхий сайдад хошигнон хэлж байв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий