Ногоон бүсэд гэр, байшингаа дулаалсан, хатуу түлшийг халсан айлыг үнийн урамшуулал олгох журамтай.

Үүнээс гадна уг бүсэд дараах үйл ажиллагааг явуулахыг журмаар хориглосон болохыг Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч мэдэгдлээ.

Стандартад нийцсэн бүх төрлийн хийн болон шингэн түлшнээс бусад бүх төрлийн хатуу түлш, эд зүйл шатаах, стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч бодис ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл ашиглагч, өмчлөгч, эзэмшигчид автобензин, дизель түлшийг худалдан борлуулахыг, авто сэлбэгийн задгай худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглосон.

Мөн хог хаягдал дахин боловсруулах, шатаах, устгах, үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлын жагсаалтад орсон дахивар нөөц авах цэг байгуулахыг журмаар хориглож байна гэв.

Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 872, Чингэлтэй дүүргийн 4,128 өрх, нийт 5,000 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлжээ.