“МИАТ” ТӨХК ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

1. Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга

Зориулалт

Цайны газар, хоол үйлдвэрлэл

Хэмжээ, Хаяг

106м2, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 45, “Буянт-Ухаа” ОУНОБ-ын баруун хойно, “МИАТ” ТӨХК төв байранд

2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 14:00 цагт

Материал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 45, “МИАТ” ТӨХК-ийн төв байрны 105 тоот

Материал нээх хугацаа, хаяг байршил: 2026 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 15:00 цагт

Эд хөрөнгө түрээслэх үнийн доод хэмжээ: Эд хөрөнгө түрээслэх 1м.кв талбайн сарын түрээсийн доод үнэ: /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020.02.18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтын дагуу доод үнийг тогтоосон болно/

  • Цайны газрын зориулалтаар түрээсийн доод үнэ 10,000 /арван мянга/ төгрөг.

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл 

  • Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх;
  • Албан тасалгааны зориулалтай байрны хувьд тусгай зөвшөөрөл шаардлагагүй;

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг битүүмжилж, материалын жагсаалтыг дугтуйн гадна талд дугаарлан бичсэн байх шаардлагатай.

*Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч тал бүрэн хариуцна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний хувьд цахим үнэмлэх/, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  2. Үйл ажиллагааны танилцуулга, сүүлийн 2 жил хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээллийг нотлох баримтын хамт ирүүлэх;
  3. Санхүүгийн чадварыг нотлох баримт /Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого, түргэн хөрвөх чадварын хэмжээ (иргэн бол банкны тодорхойлолт, сүүлийн 1 жилийн дансны хуулга);
  4. Тогооч болон үйл ажиллагааг голлон гүйцэтгэх боловсон хүчний хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  5. “МИАТ” ТӨХК-ийн ажилчдад зориулсан хоолны цэс, нэр төрөл болон үнийн мэдээлэл; /иж бүрдэл хоол оруулах/;
  6. Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал;
  7. Түрээсийн гэрээний хугацаанд нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэхүйц барьцаа төлбөр шаардана.

Бусад:

  • “МИАТ” ТӨХК-ийн Спортын тэмцээн, уралдаан явагдахад,
  • Гадаад төлөөлөгч зочид ирэхэд ажилладаг байх.

3. Түрээслэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслэх байр, талбайг “МИАТ” ТӨХК-ийн Төв байранд ирж үзэж болох буюу дэлгэрэнгүй мэдээллийг 09:00-14:00 цагийн хооронд 70700044 дотуур дугаар 1055, 89040567 утсаар авна уу.

Хаяг: УБ хот, ХУД, 21-р хороо, Буянт-Ухаа 45, “МИАТ” ТӨХК-ийн төв байр 105 тоот