- МИАТ ТӨХК объявило тендер на аренду помещения площадью 106 кв.м под столовую и производство еды.
- Минимальная арендная плата установлена в размере 10 000 тугриков за кв.м в месяц.
- Заявки принимаются до 1 августа 2026 года, вскрытие конвертов 3 августа 2026 года.
- Требуется предоставить нотариально заверенные копии лицензий, финансовые документы и информацию о персонале.
- Арендатор обязан обслуживать спортивные мероприятия и иностранные делегации.
“МИАТ” ТӨХК ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
1. Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга
Зориулалт
Цайны газар, хоол үйлдвэрлэл
Хэмжээ, Хаяг
106м2, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 45, “Буянт-Ухаа” ОУНОБ-ын баруун хойно, “МИАТ” ТӨХК төв байранд
2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 14:00 цагт
Материал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 45, “МИАТ” ТӨХК-ийн төв байрны 105 тоот
Материал нээх хугацаа, хаяг байршил: 2026 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 15:00 цагт
Эд хөрөнгө түрээслэх үнийн доод хэмжээ: Эд хөрөнгө түрээслэх 1м.кв талбайн сарын түрээсийн доод үнэ: /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020.02.18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтын дагуу доод үнийг тогтоосон болно/
- Цайны газрын зориулалтаар түрээсийн доод үнэ 10,000 /арван мянга/ төгрөг.
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл
- Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх;
- Албан тасалгааны зориулалтай байрны хувьд тусгай зөвшөөрөл шаардлагагүй;
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг битүүмжилж, материалын жагсаалтыг дугтуйн гадна талд дугаарлан бичсэн байх шаардлагатай.
*Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч тал бүрэн хариуцна.
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний хувьд цахим үнэмлэх/, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Үйл ажиллагааны танилцуулга, сүүлийн 2 жил хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээллийг нотлох баримтын хамт ирүүлэх;
- Санхүүгийн чадварыг нотлох баримт /Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого, түргэн хөрвөх чадварын хэмжээ (иргэн бол банкны тодорхойлолт, сүүлийн 1 жилийн дансны хуулга);
- Тогооч болон үйл ажиллагааг голлон гүйцэтгэх боловсон хүчний хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- “МИАТ” ТӨХК-ийн ажилчдад зориулсан хоолны цэс, нэр төрөл болон үнийн мэдээлэл; /иж бүрдэл хоол оруулах/;
- Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал;
- Түрээсийн гэрээний хугацаанд нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэхүйц барьцаа төлбөр шаардана.
Бусад:
- “МИАТ” ТӨХК-ийн Спортын тэмцээн, уралдаан явагдахад,
- Гадаад төлөөлөгч зочид ирэхэд ажилладаг байх.
3. Түрээслэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Хаяг: УБ хот, ХУД, 21-р хороо, Буянт-Ухаа 45, “МИАТ” ТӨХК-ийн төв байр 105 тоот
Комментарии
Загрузка…
Оставить комментарий