Тус арга хэмжээг Австрали улсад үйл ажиллагаа явуулдаг Garuda Migration Pty Ltd болон Mondaa Group Pty Ltd хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монголын барилгын салбарт ажиллаж буй болон өмнө нь ажиллаж байсан инженер, техникч, мэргэжилтэй ажилтан, ур чадвартай боловсон хүчнийг хамруулах юм.

Сүүлийн жилүүдэд Австрали улсын барилгын салбарт мэргэшсэн ажиллах хүчний эрэлт тогтвортой өсөж байгаа ч Монгол Улсаас ажиллах сонирхолтой иргэдэд шаардлага, сонгон шалгаруулалтын үйл явц, ур чадварын үнэлгээ, англи хэлний шалгуур, ажил олгогчийн ивээн тэтгэлэгтэй ажлын байр болон визний талаарх бодит, нэгдсэн мэдээлэл хүрэлцээгүй хэвээр байна.

Энэ хүрээнд зохион байгуулагдах эвентийн үеэр Австрали улсын барилгын салбарын өнөөгийн хөдөлмөрийн зах зээл, эрэлттэй мэргэжлүүд, ажил олгогчдын тавьдаг шаардлага, Монгол Улсаас ажиллах боломж бүрдүүлэхэд анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулах аж.

Мөн Австрали улсад ажиллах хүсэлтэй иргэдэд ажил олгогчийн ивээн тэтгэлэгтэй ажлын байр хэрхэн бүрддэг, ямар ур чадвар, ажлын туршлага илүү үнэлэгддэг, англи хэлний шаардлага, мэргэжлийн ур чадварын үнэлгээ, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс болон холбогдох визний төрлүүдийн талаар мэдээлэл өгөх юм.

Арга хэмжээнд Австрали улсын Mondaa Group Pty Ltd компанийн төлөөлөл оролцож, барилгын салбарын ажил олгогчдын хүний нөөцийн хэрэгцээ, ажилтан сонгон шалгаруулахдаа голчлон анхаардаг шалгуур, шаардлагын талаар танилцуулна. Түүнчлэн оролцогчид ажил олгогч болон цагаачлалын мэргэжилтнүүдээс өөрсдийн нөхцөл байдалтай холбоотой асуултад хариулт авч, Австрали улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх боломжоо үнэлүүлэх боломжтой.

Эвентийн хүрээнд тавигдах үндсэн шаардлагыг хангасан оролцогчдыг ажил олгогчийн сонгон шалгаруулалтад хамруулна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчдийг ажлын ярилцлага, ур чадварын үнэлгээ болон ажилд зуучлах дараагийн шатны үйл ажиллагаанд үе шаттайгаар хамруулах боломжтой. Ажилд зуучлах үйл явц нь ажил олгогчийн хэрэгцээ, тухайн ажлын байрны шаардлага, виз болон холбогдох хууль, журмын шалгуураас хамаарна.

“Австрали улсын барилгын салбарын карьер” эвент 2026 оны наймдугаар сарын 8-ны Бямба гарагт 12:00–15:00 цагийн хооронд Улаанбаатар хотын Blue Sky Hotel-ийн Jade Hall танхимд болно.

Оролцох бүртгэлийн хураамж 60,000 төгрөг бөгөөд кофе, ундаа, хөнгөн зууш багтсан. Суудлын тоо хязгаартай тул оролцох хүсэлтэй иргэд урьдчилан бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулах шаардлагатайг зохион байгуулагчид мэдээлжээ.

Эвентийн бүртгэлийг арга хэмжээний постерт байрлах QR код болон цахим бүртгэлийн холбоосоор хийх боломжтой. Харин дэлгэрэнгүй мэдээллийг Garuda Migration Pty Ltd-ийн албан ёсны цахим хуудас болон Facebook хуудаснаас авах боломжтой.

Бүртгэлийн линк: docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf7SVs

Зохион байгуулагчид:

  • Garuda Migration Pty Ltd
  • Mondaa Group Pty Ltd

"Австрали улсад ирээдүйгээ бүтээцгээе."