Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаярын мэдээлснээр "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн найман ажил бүрэн дуусаж, нийт ажлын гүйцэтгэл 62.5 хувь, "Цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн ажил 97.1 хувь, Ус сувгийн удирдах газрын ажил 68 хувь, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ажил 35.3 хувь, авто замын төсөл, арга хэмжээний хэрэгжилт 58 хувьтай үргэлжилж байгаа аж.

Орон сууцны айл өрхийн халуун усыг хязгаарлаж, дулааны шугамыг засварлан шинэчлэх ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар төлөвлөжээ.

Энэ онд цахилгаан, дулаан түгээх сүлжээ, цэвэр, бохир усны шугам болон хаягдал ус зайлуулах, үерийн далан сувгийн барилга байгууламжид нийслэлийн төсвөөс ₮79.2 тэрбум, өвөлжилтийн бэлтгэлийг хангах арга хэмжээнд ₮10 тэрбумыг зарцуулахаар баталсан байна.