- Парламент Монголии принял налоговый пакет, включающий изменения в закон о подоходном налоге с физических лиц.
- Новая система предусматривает необлагаемый минимум в 792 000 тугриков.
- Доходы от 792 000 до 2 000 000 тугриков будут облагаться налогом в 1%.
- Пример: при зарплате 2 млн тугриков налог снизится с 200 000 до 12 000 тугриков.
- Нормы вступают в силу поэтапно: необлагаемый минимум с 1 января 2027 года, 1% налог с 1 января 2028 года.
Татварын багц хууль дотор Хувь хүний орлогын албан татварын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулж, татварын шатлалын тогтолцоог бий болгосон. Тухайлбал одоогийн хуулиар 10, 15, 20 хувь гэсэн Хувь хүний орлогын албан татварын тогтолцоотой байсан.
Шинэчилсэн хуулиар хэдэн ч төгрөгийн цалинтай хүн байсан 792 мянган төгрөг хүртэлх орлого дээрээс татвар авахгүй байхаар зохицуулжээ. Харин 792 мянган төгрөгөөс хоёр сая төгрөг хүртэлх орлого дээр нэг хувийн татвар авахаар болж байгаа юм.
Жишээлбэл одоогийн хуулиар хоёр сая төгрөгийн цалинтай хүн Хувь Хүний Орлогын Албан Татвар (ХХОАТ)-т 200 мянган төгрөг төлдөг байсан бол шинэ шатлалаар 12 мянган төгрөг төлдөг болно. Гурван сая төгрөгийн цалинтай иргэн өнөөдөр 300 мянган төгрөгийн татвар төлдөг бол шинэчилсэн шатлалаар 112 мянган төгрөгийн татвар төлнө.
Гэхдээ 792 мянга хүртэлх орлогыг татвараас чөлөөлсөн хуулийн заалт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэх юм байна. Харин хоёр сая хүртэлх орлогын хэмжээнээс нэг хувийн татвар авах хуулийн заалт 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр эцэслэн баталжээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий