Үндэсний их баяр наадмын цогцолборыг бүтээн байгуулах ажлыг Засгийн газраас санаачилсан. Ялангуяа дараа жил буюу 2027 оны долоодугаар сарын 1-н гэхэд үндсэн барилга байгууламжаа ашиглалтад оруулахад Баяр наадам зохион байгуулах комисс болон Хотын захиргаа эрчимтэй ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа.
Энэ жилийн баяр наадмын санхүүгийн тайлан дээр улсын аудит үнэлэлт дүгнэлтээ өгнө.
Дээр дурдсанчлан хоёр тэрбум төгрөгийн орлого орсон. Урьд нь наадмын урилгыг үнэгүй тараадаг байсныг үнэтэй болгож зарж борлуулсан. Энэ орлогоор хууль тогтоомжид заасны дагуу ил тод, нээлттэй, хяналттай байх зарчмаар Үндэсний их баяр наадмын цогцолборын зураг төслийн ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа" гэлээ.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий