“Сюдад Родриго хотын захиргаа 13 настай хүү амиа алдсанд харамсан гашуудаж, гүн эмгэнэл илэрхийлж байна” гэж Даваа гарагт орон нутгийн эрх баригчид Фэйсбүүк хуудсаараа мэдэгдсэн байна. Мөн өөр хэд хэдэн хүн бэртсэний дотор хүүхэд байгааг мэдээлжээ.

Орон нутгийн цагаар шөнийн 12:30 цагийн үед хүмүүсийн дээрээс усан оргилуур нурсан тухай дуудлагыг онцгой байдлын алба хүлээн авсан юм байна.

Усан оргилуур дээр баярлаж хөөрсөн олон хүн авирч гарсан нь даалгүй нурахад хүргэснийг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Ням гарагт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод Испани улсын шигшээ баг Аргентины багийг 1:0 харьцаатай хожсоноор 2010 онд авч байсан дэлхийн цомоо хоёр дахь удаагаа өргөсөн юм.