Starlink Mobile нь хэрэглэгч үүрэн холбооны сүлжээнд холбогдоогүй үедээ хиймэл дагуулын дохио хүлээн авах боломжтой орчинд байвал гар утсыг хиймэл дагуултай шууд холбодог. Энэхүү дэвшилтэт технологи нь Монгол Улсын хэмжээнд, ялангуяа алслагдсан бүс нутаг, томоохон бүтээн байгуулалтууд хэрэгжиж буй газрууд, аялал жуулчлалын бүс, болон онцгой байдлын үед харилцаа холбооны хүртээмжийг сайжруулах юм.

Starlink Mobile үйлчилгээний нэг гол давуу тал нь хэрэглэгчид ямар нэгэн нэмэлт төхөөрөмж ашиглах шаардлагагүй. Жимобайлын хэрэглэгчид 4G/LTE технологи дэмждэг гар утсаараа хиймэл дагуултай шууд холбогдох боломжтой бөгөөд ингэснээр энэхүү үйлчилгээ нь амьдралд ойр, хүртээмжтэй, ашиглахад хялбар байх юм.

Өргөн уудам газар нутаг, хүн амын сийрэг суурьшил, эрс тэс цаг уур, газарзүйн онцлогоос шалтгаалан Монгол Улсыг бүхэлд нь хамарсан үүрэн холбооны сүлжээ байгуулахад хүндрэлтэй байдаг. Иймээс Starlink Mobile үйлчилгээ нь улс орон даяар сүлжээний хамрах хүрээг өргөжүүлж, үүрэн холбооны сүлжээ хүрэхгүй бүсэд ч холбоо тасрах эрсдэлийг бууруулан, улс орны өнцөг булан бүрд амьдарч, ажиллаж, зорчиж буй иргэдийг аюулгүй, найдвартай харилцаа холбоогоор хангана.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр:

  • Үүрэн холбооны сүлжээ хүрдэггүй алслагдсан бүс нутгуудад хамрах хүрээ өргөжнө.
  • Малчид, уул уурхайн ажилтнууд, тээврийн жолооч, онцгой байдлын алба хаагчид зэрэг хөдөө орон нутагт ажиллаж буй иргэдэд, аялагчдад найдвартай харилцаа холбооны үйлчилгээг хүргэнэ.
  • Байгалийн гамшиг, онцгой байдлын үед яаралтай холбоо тогтоох боломжийг бүрдүүлж, тээвэр логистик, зохицуулалт, харилцаа холбоог дэмжинэ.

Дэлхийд тэргүүлэгч SpaceX компани нь хиймэл дагуулын технологийг ашиглан харилцаа холбооны салбарын хөгжлийг цоо шинэ түвшинд аваачсан бөгөөд Starlink Mobile үйлчилгээ нь энэ гайхалтай инновацийг дэлхий дахины хэрэглэгчдийн өдөр тутмын амьдрал, хэрэглээнд илүү ойртуулсан нь Монголын хамгийн алс хязгаарт оршин суугчдад ч үр шимээ тун удахгүй өгөхөд бэлэн боллоо.

Жимобайл компани нь Монгол орон даяар, ялангуяа алслагдсан бүс нутагт ч харилцаа холбооны хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж ирсэн. Старлинк мобайл үйлчилгээг анхлан нэвтрүүлснээр бидний энэхүү урт хугацааны зорилт хангагдаж, дэлхийн дэвшилтэт технологийг хэрэглэгчдэдээ хүргэн Эх орныхоо хаана ч холбоотой байх боломжийг бүрдүүлж байна.

Сүлжээ тасарсан ч холбоо тасрахгүй