- В экзамене по истории участвовали 1320 человек, двое набрали 800 баллов
- В экзамене по английскому языку участвовали 31619 человек, 36 набрали 800 баллов
- Трое учащихся набрали 100 баллов из 100 по английскому языку
- Представители Минобразования опровергли утечку материалов экзамена
Элсэлтийн шалгалтын явц болон олон нийтийн дунд үүсээд буй шалгалтын материал задарсан гэх асуудлын талаар Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл өглөө.
Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Л.Ганбат “Өчигдөр эхэлсэн Элсэлтийн шалгалтын түүхийн шалгалтад улсын хэмжээнд 1,320 шалгуулагч хамрагдаж, дүн оноо нь гарсан. Дүн оноог харахад улсын хэмжээнд хоёр шалгуулагч 800 оноо авсан байна. Тодруулбал, "Амгалан" цогцолбор сургуулийн О.Маргад 100-гаас 95 оноо авч 800 онооны үнэлгээ авсан. Нөгөө нь нийслэлийн 24 дүгээр сургуулийн Э.Цэлмэг 93 оноо авч 800 оноогоор үнэлэгджээ.
Харин Англи хэлний шалгалтад улсын хэмжээнд 31,619 шалгуулагч шалгалтад хамрагдсанаас нийт 36 шалгуулагч хамгийн өндөр оноо буюу 800 оноо авсан. Үүнийг аймаг, дүүргээр нь авч үзвэл нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, Хан-Уул дүүргийн 6, Баянгол дүүргийн 5, Сүхбаатар дүүргийн 3, Сонгинохайрхан дүүргийн 2, Чингэлтэй дүүргийн 1, өмнөх оны 3 шалгуулагч байна. Орон нутгаас Орхон аймгаас 3, Завхан, Говьсүмбэр, Хөвсгөл, Дархан-Уул аймгаас тус бүр нэг шалгуулагч 800 оноо авсан байна.
Үүнээс бүтэн 100 оноо авсан гурван шалгуулагч байгаа. Нийслэлийн 93 дугаар сургуулийн Б.Сайнболд, "Улаанбаатар сургуулийн Б.Амархүү, нийслэлийн 2 дугаар сургуулийн Э.Шижир нар улсын хэмжээнд англи хэлний шалгалт өгсөн хүүхдүүдээс хамгийн өндөр буюу 100-гаас 100 оноо авсан” гэлээ.
Боловсролын үнэлгээний төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэрэнцоодол
“Өчигдөр зохион байгуулсан түүхийн шалгалтын сэдэвт дэлхийн түүхтэй холбоотой асуулт орж ирсэн талаар шалгуулагчид асууж байна. Бид элсэлтийн шалгалтын хичээл тус бүрийн агуулгын үндсэн чиглэл буюу блюпринтийг шалгалт зохион байгуулахаас өмнө олон нийтэд нээлттэй мэдээлдэг. Үүний дагуу энэ жилийн түүхийн шалгалтын блюпринтэд дэлхийн түүхүүдээс тодорхой хэмжээний агуулга ирнэ гэдгийг заасан байсан. Тиймээс энэ жилийн шалгалтад өгсөн блюпринтийн дагуу даалгаврууд орж ирсэн. Гэнэт шинэ агуулгаар шалгалт авсан зүйл байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бусад шалгалтууд ч блюпринтийн дагуу орж ирнэ”
гэв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий