Цонжин Кибер Боардинг сургууль нь Цонжин Болдогийн цэвэр агаарт, хотын төвийн ачаалал, түгжрэл, анхаарал сарниулах зүйлсээс хол байрладаг. Энэ орчинд сурагчид хичээлээ үзээд зогсохгүй, өдөр тутмын зөв хэмнэлтэй амьдарч, өөрийгөө зохион байгуулж, бие даах чадвараа бага багаар хөгжүүлдэг.
Өглөө босохоос эхлээд хичээл, давтлага, хоол, амралт, секц дугуйлан, унтах цаг хүртэл бүх зүйл төлөвлөгөөтэй явагддаг учраас хүүхэд нэг өдрөө илүү үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой болдог.
Төлбөртөө дотуур байр, 30 гаруй төрлийн секц дугуйлан, асрагч багш, эмч, сэтгэлзүйч, олон улсын шалгалтын бэлтгэл, гадаад их сургуульд бэлтгэх хөтөлбөр, мөн Кэмбриджийн хөтөлбөр багтсан цогц системээр сурагчдыг хөгжүүлдэг.
Мөн англи хэл, хятад хэл, математик, программ хангамж, график дизайн гэсэн 5 чиглэлээр гүнзгийрүүлэн суралцаж, VR, Tablet Room, Mac Lab, лаборатори зэрэг технологийн орчинд сурсан мэдлэгээ туршиж, бүтээл болгон хөгжүүлэх боломжтой.
Хот, орон нутаг болон олон улсаас суралцах боломжтой боардинг орчин
2026–2027 оны хичээлийн жилээс Цонжин Кибер Боардинг сургууль 1–12 ангийн бүрэн бүтэцтэй болж, бага ангидаа элсэлт авч эхэлж байна.
Бага ангийн хүүхдүүдийн хувьд дотуур байранд дасах, өдөр тутмын дадал хэвшилд суралцах, өөрийгөө арчлах, цагийн хуваарьтай болох зэрэг нь маш чухал. Тиймээс хүүхдийг шууд шахаж оруулах биш, харин аажмаар дасгах, түвшинг нь тодорхойлох, сэтгэлзүйн болон сургалтын бэлтгэлийг хангах процесс хэрэгтэй байдаг.
Хэрвээ та хүүхдээ цэвэр агаарт, хяналттай, аюулгүй, сурах болон амьдрах бүх боломж нь нэг дор бүрдсэн орчинд сургахыг хүсэж байгаа бол Цонжин Кибер Боардинг сургуулийн элсэлтийн мэдээллийг аваарай.
Цонжин Кибер Боардинг сургууль 2026–2027 оны элсэлтээ авч байна.
Байршил: Цонжин Болдогийн морьтой хөшөөний дэргэд
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 7282 6060.
Боардинг сургуульд 7, 8 сард биш — яг одоо бүртгүүлэх шаардлагатай
Боардинг сургуулийн элсэлт нь энгийн өдрийн сургуулиас ялгаатай. 7, 8 сард шууд бүртгүүлээд хичээлдээ орох бүтэцтэй биш. Учир нь хүүхэд болон эцэг эхийн аль алинд нь сэтгэлзүйн бэлтгэл, түвшин тогтоох шалгалт, хоцрогдол тодорхойлох, сургалтын оношилгоо, орчиндоо дасан зохицох бэлтгэл зэрэг урьдчилсан шат дараалсан процессууд явагддаг.
Иймээс яг одоо бүртгүүлж, бэлтгэлээ эхлүүлснээр хүүхэд 9-р сард сургуульдаа илүү тайван, бэлэн, зохион байгуулалттайгаар орох нөхцөл бүрдэнэ.
Цонжин Кибер Боардинг сургууль нь хүүхэд зөвхөн хичээл үзээд өнгөрдөг орчин биш. Харин өдөр тутмын амьдралынхаа дунд суралцаж, төлөвшиж, бие дааж, ирээдүйдээ системтэйгээр бэлтгэгддэг цогц орчин гэдгээрээ ялгарч байна.
Сургуулийн орчин, хөтөлбөр, дотуур байр болон сурагчийн өдөр тутмын амьдралтай танилцах: https://traditional-platforms-828069.framer.app/
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий