- Фестиваль 'Талын салхи 2026' пройдет 6-7 апреля под девизом 'За здоровье матери и ребенка'
- Ожидается участие более 3800 мотоциклистов из 70 клубов Монголии и гостей из Китая, России, Южной Кореи, Индии, Малайзии
- В рамках фестиваля будет организован сбор средств на закупку медицинского оборудования для детей
- Колонна стартует в 11:00 от площади Сухэ-Батора по маршруту до курорта Говь
- Мероприятие продолжится в спорткомплексе 'Говь ресорт'
“Талын салхи 2026” наадам “Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө” уриан дор энэ сарын 6, 7-ны буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд болох бөгөөд энэ үеэр хандивын аян зохион байгуулж, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөжээ.
Тус мото наадамд Монгол Улсын 70 мото клубын 3,800 гаруй мотоцикл сонирхогчоос гадна БНХАУ, ОХУ, БНСУ, БНУУ, Малайз зэрэг олон улсын мото сонирхогчид оролцоно.
Наадамд оролцогчид 09:00 цагт Д.Сүхбаатарын талбайд цуглан нээлтийн арга хэмжээнд оролцож, 11:00 цагт нэгдсэн байдлаар цуваагаар хөдлөн,
“Энхтайваны өргөн чөлөө буюу Д.Сүхбаатарын талбай- Улсын их дэлгүүр- Баруун дөрвөн зам- Таван шар- 22-ын товчоо- Говь ресорт”
гэсэн маршрутаар явна.
Мото наадам нь “Говь ресорт” спорт цогцолборт үргэлжилнэ гэж Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээлэв.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий