Өнөөдрийн байдлаар хуваарь ёсоор 

  • Барс-2 захаас Хархорин зах хүртэл
  • 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг орчмын хэрэглэгчид
  • Талх чихэр ХХК
  • Драгон Холдинг ХХК
  • Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨААТҮГ
  • Ач анагаах ухааны дээд сургууль орчмын хэрэглэгчид
  • Москва хороолол
  • Ханын материал
  • Баянхошуу орчмын хэрэглэгчдийн халуун усыг энэ сарын 2-ноос 10 хоногийн хугацаатай хаасан.

Энэ тухай Дулааны Сүлжээ, Автоматик, Засвар Үйлчилгээний Албаны(ДСАЗҮА) шугамын ашиглалт, засварын 3 дугаар хэсгийн инженер З.Энхболд "Зуны батлагдсан хуваарийн дагуу 11В,Г,Д магистрал буюу 1, 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг буюу Эрин хороолол, Өнөр хотхон, Голден парк 1, 2 болон 8Д,Е магистрал Таван шар орчмын хэрэглэгчид, 11И магистрал Москва, Содон хороолол, Ханын материал орчмын хэрэглэгчдийн халуун усыг хааж, нягтын шахалтыг хийж байна.

Өвлийн оргил ачаалал эхлэхээс өмнө дулааны магистрал шугамын тоноглол, хаалт зэргийн бат бэхийг шалгадаг онцлогтой.

Харин нягтын шахалт хийж байх үед Барс-2 захын хашаан дотор дулааны шугамд томоохон гэмтэл гарч, засварын ажил хийгдэж байна.

Засвар хийж буй дээрх байршлуудын халуун усыг зургаадугаар сарын 2-12-ны хооронд хязгаарлахаар графикт тусгасан байгаа. Сүүлийн жилүүдэд шинэчлэгдсэн 8Д, Е болон 11И магистрал шугамд үзлэг шалгалт хийгээд хэвийн бол 3-4 хоногийн хугацаанд буцааж залгахаар төлөвлөж байна" гэж мэдээллээ.

Түүний хэлснээр 8Д,Е магистрал Таван шар орчмын хэрэглэгчид, 11И магистрал Москва, Содон хороолол, Ханын материал орчмын хэрэглэгчдийн халуун усыг шугам хэвийн байвал зургаадугаар сарын 12-наас өмнө залгах нь.

ДУЛААНЫ ШУГАМ ТОНОГЛОЛД ЗАСВАР ХИЙХ ДЭЛГЭРЭНГҮЙ ХУВААРЬ: (2026 ОН)