Урин дулаан цаг болж, сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Тухалбал:

  • 2024 онд 4,610
  • 2025 онд 3,483
  • 2026 оны эхний таван сард 1,379 хүн нохойд хазуулсан тохиолдол бүртгэгдсэн нь энэ асуудал өндөр хэвээр байгааг харуулж байна.

Нохойд хазуулсан тохиолдлын 52-53 орчим хувийг насанд хүрэгсэд эзэлж байгаа бол 43-46 орчим хувь нь 0-18 насны хүүхдүүд, тэр дундаа 5-9 насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байгааг мэдээллээ. Харин мууранд хазуулж, маажуулсан тохиолдлын дийлэнх буюу 56-60 хувь нь 0-18 хүртэлх насны хүүхдүүд байна.



ГССҮТ-ийн эмч П.Батнаран хэлэхдээ "Нохой, муур тэжээвэр, тэжээвэр биш эсвэл вакцинтай, вакцингүй юу гэж ярина. 

Мууранд гараа самардуулаад амь нас нь эрсэдсэн тохиолдол ч байдаг. Энэ нь вакцин хийлгээгүй муурнаас үүдсэн халдварын тохиолдол гэсэн үг. Дээрээс нь нохой, муурандаа галзуугийн вакцин заавал хийлгэх хэрэгтэй.

Хазуулсан, самардуулсан муур, нохойгоо вакцин хийлгэсэн үү, үгүй юу гэдгийг хамгийн түрүүнд лавлаж мэдэж байх нь зүйтэй" гэлээ.