Нийслэл Москвагаас зүүн өмнө зүгт 475 км орчим зайд оршдог Тамбов хотын агуулахад долоон хүн амиа алдаж, 25 хүн шархадсан байна.

Москва мужийн Электросталь хот дахь өөр нэг агуулахад нэг хүн алагдаж, 37 хүн шархаджээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский

“олон улсын хоригт орсон нисгэгчгүй онгоц, навигацын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд шаардлагатай эд ангиудыг ханган нийлүүлэхэд ашиглагдаж байсан ложистикийн томоохон байгууламжууд”

-д халдсанаа мэдэгдсэн байна.

Тэр бас Украины арми Азовын тэнгис, Хар тэнгис, Крымийн хойг дахь байнуудад агаараас цохилт өгснийг мэдээлжээ.

Сошиал орчинд тарсан зураг, бичлэгүүд агуулах шатсаны улмаас тэнгэрт асар их хар утаа тархсан байгааг харуулж байна.

Зеленский энэхүү халдлагыг “манай иргэний дэд бүтэц, хот суурин газруудад Оросын талаас довтолж” байгаагийн хариу арга хэмжээ гэж тайлбарлажээ.

Лхагва гарагийн шөнө Украин даяар Оросын агаарын цохилтын улмаас 14 хүн алагдсан юм.

Wildberries компанийг Оросын Амазон гэж нэрлэдэг.

Forbes сэтгүүл тус компанийн зах зээлийн үнэлгээг энэ оны байдлаар $12.6 тэрбум гэж тооцоолж байв.

Wildberries компанийн гүйцэтгэх захирал, Оросын анхны эмэгтэй тэрбумтнуудын нэг Татьяна Ким өнгөрсөн шөнө компанийнх нь хувьд, бас Орос улсын хувьд “аймшигтай шөнө” болсныг мэдэгджээ.

Тамбов мужийн захирагч Евгений Первышов энэ удаагийн халдлага тус бүс нутгийн хувьд “хамгийн том, хамгийн хүнлэг бус” халдлага болсныг Телеграм хуудсаараа мэдэгдсэн байна.

Бямба гарагийн шөнө тус мужид Украины 28 дроныг унагасан тухай тэр бас мэдээлжээ. Москва мужийн захирагч Андрей Воробьев мөн нэг шөнийн дотор 48 дрон унагаснаа мэдээлсэн байна.

Сүүлийн саруудад Украины тал Оросын газрын тосны байгууламжуудыг чиглэсэн агаарын цохилтоо эрчимжүүлээд байгаа.

Энэ сарын эхээр Киевийн эрх баригчид Оросын газрын тос боловсруулах нийт хүчин чадлын 43 хувийг зогсоосноо зарлаж байв.