Төрийн сүлд болон Есөн хөлт их цагаан тугийг хүндэтгэлтэйгээр байрлуулсан энэхүү танхим хэрхэн өөрчлөгдсөнийг өнөөдөр "Алдарт эх"-ийн одон гардуулах үеэр харж болохоор байлаа.

2026 оны хоёрдугаар сарын 18-нд буюу Гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд төрийн гурван өндөрлөг Есөн хөлт их цагаан туганд хүндэтгэл үзүүлэх үед танхим доорх зурагт үзүүлснээр байв.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэгвэл засвар шинэчлэлийн явцад гол хананы дээд хэсэгт Их эзэн Чингис хааны алтадсан дүрийг залсны зэрэгцээ их хаадын хөргийг байрлуулжээ. Мөн тааз хэсгийг ч алтдаж чимсэн байна.

Одоогоор засварын ажил үргэлжилж байгаа бөгөөд бүрэн дууссаны дараа л дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтойг албаны эх сурвалж хэллээ.

ФОТО: