Тус компанийн маркетингийн ажиллагаа 1980-аад онд ардчиллын төлөө тэмцлийг зэвсгийн хүчээр цус урсган дарсан эмгэнэлт үйл явдлын ойн өдөртэй давхацсан нь маш их шүүмж, хэл ам дагуулсан юм.

Энэхүү алдаагаа дахин давтахгүйн тулд компанийн ажилтнууд нийтээрээ түүхийн хичээл заалгахаар болсныг Даваа гарагт зарлажээ.

Үүнд Starbucks Korea компанийг эзэмшдэг толгой компани Shinsegae группийн ерөнхийлөгч Чун Ён Жин хүртэл хамрагдахаар болсон байна.

Зургаадугаар сарын 24-ний өдөр тэр группийнхээ 50 орчим салбар компанийн удирдлагуудын хамт хичээлд суухаар болжээ.

Түүхийн ухамсар болон нийгмийн мэдрэмж гэсэн хоёр бүлгээс бүрдэх хичээлийг Сункюнкваны Их сургуулийн профессорууд заах гэнэ.

Харин Starbucks Korea компанийн 2,110 орчим салбарын менежэрүүд, ажилтнууд зургаадугаар сарын 22-ны өдөр нэгдсэн журмаар түүхийн хичээлд суухаар болжээ.

Орон даяар тус компанийн нийт 23,000 орчим ажилтныг хичээлд нэгэн зэрэг хамруулахын тулд тухайн өдрийн 15:00 цагаас бүх салбаруудыг хааж, хичээлийн дүрс бичлэгийг үзүүлэхээр болсон байна.

Тус компани анх 1999 онд Өмнөд Солонгост нээгдсэнээсээ хойш хэзээ ч ийм эрт хааж байгаагүй юм.