- 48% финансирования 16 мегапроектов (13.9 трлн тугриков) обеспечивается внешними займами
- 23% (6.7 трлн тугриков) — государственно-частное партнерство
- 19% (5.6 трлн тугриков) — средства государственного и муниципального бюджетов
- 9% — ценные бумаги и гранты
- Крупные проекты: ТЭЦ-5 (2.4 трлн), Туульская скоростная дорога (2.4 трлн), жилой комплекс Сэлбэ (2.2 трлн), трамвайная линия Улан-Батора (1.2 трлн)
"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.
Энэхүү сонсголтой зэрэгцэн Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газраас "Хөгжлийн 16 төслийн 48 хувь буюу 13.9 их наяд төгрөгийг гадаад зээлээр, 23 хувь буюу 6.7 их наяд төгрөгийг төр хувийн хэвшлийн түншлэлээр, 19 хувь 5.6 их наяд төгрөгийг улс, нийслэлийн хөрөнгөөр, 9 хувийг үнэт цаас болон буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Эх үүсвэр шийдвэрлэгдсэн голлох төслүүдийг дурдвал ТЭЦ-5 төсөл 2.4 их наяд төгрөг, Туулын хурдны зам төсөл 2.4 их наяд төгрөг, Сэлбэ орон сууцны хороолол төсөл 2.2 их наяд төгрөг, Улаанбаатар трамвайн хоёрдугаар шугамын төсөл 1.2 их наяд төгрөг, Баянхошуу орон сууцны хороолол төсөл 0.8 их наяд төгрөг, Хүннү, Эмээлт, дүүжин тээврийн төслүүдийн нийт санхүүжилт 0.8 их наяд төгрөг тус тус багтаж байна.
Төслүүдийн явцаас тоймловол ДЦС-5 төслийг эхлүүлж, үнс зөөх ажил үргэлжилж байгаа бол трамвай төслийн ТЭЗҮ 100%, дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалтын явц 72%, Баянхошууны эхний ээлжийн 110 айлын 4 блок орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн.
Хүннү хотын үерийн хамгаалалтын 1-р сувгийн ажил 75%, цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 30%, "Сэргэлэн" дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95%, "Хүннү" Дэд станцын бүтээн байгуулалтын ажил 86%, 127.4 километр авто замын зураг төсөл, бүтээн байгуулалт 35%-тай байна.
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц төслийн ТЭЗҮ 100%., 24 МВт дулааны цахилгаан станцын ажлын зураг төсөл 60%, цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төсөл 20%-д хүрсэн" гэж мэдээлэв.
"Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газар" Орон Нутгийн Өмчит Төсөвт Үйлдвэрийн Газар(ОНӨТҮГ) нь авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд нийслэлээс хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний биелэлтийг шуурхай, үр дүнтэй хариуцан зохион байгуулах үүрэгтэй бөгөөд үйл ажиллагаандаа нийслэлийн төсвөөс энэ онд ₮13.5 тэрбумыг зарцуулах эрхтэй байна.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий