Тус үйлдвэрийн хүчин чадал өссөнөөр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахаас гадна бүтээгдэхүүнүүдээ олон улс руу экспортод гаргахад асуудалгүй хэмжээний орон зай, хүчин чадалтай болж байгаа ба Ерөнхийлөгч У.Хүрэлсүх стратегийн үйлдвэр болсон байна гэдгийг онцолжээ.
"Манай улсын байгалийн органик түүхий эд нь экспортод хөгжих ялгарал болж байна"
Тэсо Фүүдс Группийн Гүйцэтгэх захирал Б.Түвшинжаргал "Одоогоор ТЭСО Фүүдс парк нь гурав дахин өсгөөд буй хүчин чадалдаа бүрэн тулгаагүй байна. Учир нь үлдэж буй хүчин чадал бол экспортод буюу дэлхийн зах зээлд өрсөлдөхөд зориулагдсан орон зай юм.
Тэсо Фүүдс Групп нь 2021 оноос хойш Монгол Улсын хүнсний №1 экспортлогч аж ахуйн нэгж болсон. Албан ёсоор БНХАУ, Киргизстан, Казахстан, Солонгос, Япон, АНУ зэрэг 10-аад улс руу экспорт хийж байна. Европт мөн экспортлохоор яриа хэлэлцээний шатандаа явж байгаа. Эдгээр улсууд нь өөрсдөө маш том үйлдвэрлэгчид учир өртгөөр өрсөлдөх боломж хомс. Харин манай улсын байгалийн органик түүхий эд нь ялгарал болж хөгжих боломж болж байгаа юм.
Учир нь дэлхийн улс орнууд өндөр хөгжилтэй болох тусмаа массын үйлдвэрлэлээс илүү органик, байгалийн гэх мэт онцлог ялгаралтай зүйл рүү тэмүүлдэг болсон. Уг ялгаралд манай бүтээгдэхүүнүүд нийцэж байгаа учир энэ чиглэлд бизнес хөгжлөө чиглүүлж байна. Хэрэглэгчид нийцэмжтэй зүйлийг олж илрүүлэн Монголын органик түүхий эдтэй хослуулан үйлдвэрлэж байна" гэв.
“ТЭСО Фүүдс парк”-ийн 13 га талбайд тус тусын чиглэл бүхий нийт есөн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Иймд тус үйлдвэрүүдийн бохир усыг цэвэршүүлэх хоногт 1,000-1,500 м3 хүртэлх хаягдал ус боловсруулах хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулаад байгаа юм байна. Уг байгууламж нь тус талбай дахь нийт үйлдвэрүүдийн хэрэглээнээс гурав дахин өндөр хүчин чадалтай бөгөөд цаашид өсөн нэмэгдэх хэрэглээгээ бүрэн хангахаас гадна эргэн тойрныхоо үйлдвэрүүдийн усыг цэвэршүүлэн хамтарч ажиллах зорилготой аж.
Монголоос хамгийн анх ЗАЙРМАГ ЭКСПОРТЛОСОН компани
Айсмарк ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганчимэг "Айсмарк зайрмагийн үйлдвэр нь жилд 480 сая ширхэг зайрмаг үйлдвэрлэх хүчин чадалтай буюу монголдоо хамгийн том нь юм. 26 брэндийн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын 21 аймгийн 330 суманд хүргэж ажиллаж байна. Түүнчлэн 2023 оноос БНХАУ-руу зайрмаг экспортолж эхэлснээрээ Монголдоо анхдагч нь болсон.
Үйлдвэрийн хүчин чадал нэмэгдсэнээр үйлдвэрлэлийн эхний дамжлагаас эхлээд хамгийн сүүлийн агуулах хүрэх бүх процесс нь бүрэн автомат болсон. Түүнчлэн 10-15 сая ширхэг бүтээгдэхүүнийг агуулах хүчин чадалтай, бүрэн автомат хөлдөөсөн агуулахыг Монгол Улсад анх удаа бий болгосноороо 2025 онд "Инновац нэвтрүүлсэн компани" болсон.
Өмнө нь хүн хөргүүртэй агуулах дотор хүйтэн нөхцөлд ажиллах шаардлагатай байдаг байсан бол одоо хүний ямар ч оролцоогүйгээр үйлдвэрийн робот гараас дамжин агуулах өөрөө өөр рүүгээ оруулаад буцаагаад гаргалтаа өөрөө хийдэг болсон гэсэн үг. Мөн 21 аймагт нөөцийн есөн агуулахыг бүсчлэн байгуулсан байгаа" гэв.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий