“Монгол Улсын Засгийн газар төслийн нийт хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх зарчим баримталсан” гэдгийг сайд Ж.Энхбаяр онцоллоо.
Хөрөнгө оруулж, хамтран ажиллах хүсэлтэй дотоод, гадаадын долоон аж ахуйн нэгж, консорциум материал ирүүлсэн.
“Хөрөнгө оруулагчдын материал, нэмэлт тодруулга, мэдээллүүдийг харьцуулан үнэлэхэд оролцогчдоос 700-гаас дээш оноо авсан оролцогч байгаагүй, цаашид хэлэлцээрт урих түвшний материал, санал ирүүлсэн оролцогч байхгүй байна”
гэж Ажлын хэсэг дүгнэжээ.
“Бортээгийн хэсэгт олон улсын тендер зарласан ч шалгуур хангах аж ахуйн нэгж байсангүй. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд хамтран олборлолт явуулж, нүүрсний экспорт хийнэ” гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдэгдэв
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий