Улаанбаатар зочид буудлын их танхимд

09:00 цагт "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын бага хурал зохион байгуулагдана.

Галерей Улаанбаатар Urguu Ballroom танхимд

09:30-12:00 цагт “Эрсдэлд буй хүний эрхийн хамгаалагчдад шуурхай хамгаалалт ба сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь" төслийн нээлт болж, ХЭҮК-ийн гишүүн С.Дондов мэдээлэл өгнө.

Цагдаагийн Ерөнхий Газарт

09:00 цагт Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ЦЕГ-т ажиллана.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд

10:00 цагт Цэцэрлэг, сургуулийн амралт эхэлж буйтай холбогдуулан 0-18 насны хүүхдийн осол, гэмтлийн талаарх тоон мэдээлэл болон эмч нарын зөвлөгөө, мэдээллийг нэгдсэн байдлаар өгнө.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.

11:00 цагт Нийслэлийн Ардчилсан намын удирдлагын баг болон УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нар Улаанбаатар хотын асуудлаар мэдээлэл өгнө.

Монголын хүүхдийн ордонд

11:00 цагт "ЗУСЛАНТАЙ ЗУН" аяны нээлт болно.

Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнд

11:00 цагт Шинэ өмгөөлөгчдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болно.

Төв талбайд

12:00 цагт Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын мэргэжлийн холбоод, байгууллагуудтай хамтран “Санхүүгийн салбарын нээлттэй өдөрлөг” зохион байгуулна.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

12:00 цагт Уртын дууны өв соёлыг сэргээж, Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхны магтаал “Оройн чимэг” уртын дууны овоот цогцолборыг Завхан аймгийн Отгон сумын нутагт бүтээн босгох талаараа "Оройн чимэг Этүгэн" ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.